191 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 191 чиглүүлэх, мэдээлсэн хэргийн талаар сургуулийн захиргаа бие даан мөрдөн байцаалт явуулах боломжоор хангах ёстой. Сургуулийн захирал эсхүл багш дээрэлхэх үйлдэл гаргасан сурагчид хүмүүжлийн хувьд шаардлагатай гэж үзвэл зохих сахилгын арга хэмжээг авах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд хохирогч хүүхдийг тайван боловсрол эзэмшүүлэх үүднээс дээрэлхсэн хүүхдийг сургуульд ирэхийг түдгэлзүүлэх хүртэлх арга хэмжээг хотын боловсролын зөвлөлөөс гаргаж болно. Хохирогч хүүхэд ба дээрэлхсэн хүүхэд нэг сургуульд харьяалагддаггүй байсан ч орон нутгийн засаг захиргаа нь хохирогч хүүхэд болон түүний асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх ёстой. Ноцтой нөхцөл байдалд үзүүлэх хариу арга хэмжээ Сургуулийн захиргаа нь дараах тохиолдолд үүссэн ноцтой нөхцөл байдлын талаар асуулгын хуудас болон бусад аргыг ашиглан мөрдөн байцаах ажиллагаа явуулна. Хүүхдийн амь нас, сэтгэц, бие махбод, эд хөрөнгөд дээрэлхэх гэмт хэргийн улмаас ноцтой хохирол учруулсан Дээрэлхсэний улмаас хүүхэд багагүй хугацаагаар хичээл таслахаас өөр аргагүйд хүрсэн Сургуулийн захиргаа үүссэн ноцтой нөхцөл байдлын талаар мөрдөн байцаалтын явцад шаардлагатай мэдээллийг өгөх, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Улсын их дээд сургуульд дээрэлхэх явдал гарсан үед авах арга хэмжээ Улсын их дээд сургуульд дээрэлхэлтийн улмаас ноцтой нөхцөл байдал үүссэн бол их сургуулиудын корпорац Боловсролын сайдад мэдээлнэ. Мөрдөн байцаалтын дүнд дээрэлхэх ноцтой гэмт хэрэг тогтоогдвол хариу арга хэмжээ авна. Мөн Боловсролын яам нь үндэсний их сургуулийн корпорацтай хамтран ижил төстэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Дунд боловсролын сургуульд дээрэлхэх явдал гарсан үед авах арга хэмжээ Дунд сургуульд ноцтой нөхцөл байдал үүсвэл тухайн орон нутгийн боловсролын зөвлөлөөр дамжуулан орон нутгийн захирагчид мэдээлэх ёстой. Уг мэдэгдлийг хүлээн авсны дараа харьяа байгууллагаар дамжуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна. Мөн үүссэн ноцтой нөхцөл байдалд тохирох хариу арга хэмжээг авах, ижил төстэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа орон нутгийн засаг захиргааны тэргүүн түүний үр дүнг нутгийн удирдлагын чуулганд мэдээлэх ёстой. Хийсэн шалгалтын үр дүнд үндэслэн орон нутгийн засаг захиргааны тэргүүн, холбогдох боловсролын зөвлөл нь ноцтой нөхцөл байдалд тохирсон шаардлагатай арга хэмжээг авах ёстой. Хувийн сургуульд дээрэлхэх явдал гарсан үед авах арга хэмжээ Хувийн сургуульд дээрэлхэх хэрэг гарвал боловсролын нэгдсэн байгууллагаас мужийн захирагчид мэдэгдэнэ. Уг хэргийн талаарх тайланг хүлээн авсны дараа мужийн захирагч тайланд хамаарах ноцтой нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, эсвэл холбогдох ноцтой нөхцөл байдалтай ижил төстэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw