64 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 64 Тухайлбал, ОХУ-д, эрүүл мэндийн заавал даатгалын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгжид суурилсан тогтмол цалингийн системд үндэслэсэн үйл ажиллагааны үр дүнгээр нэмэлт урамшуулал олгох журам тогтоон хэрэгжүүлж байна. Энэхүү систем нь ялангуяа амбултор-поликлиникийн нэгжүүдэд илүү үр дүнтэй байгаа нь тогтоогдсон. Санхүүжилтийн зарчим нь суурь тариф дээр поликлиникийн санхүүжилтийг нэмж тооцно. ОХУ-д одоогоор эмнэлгийн байгууллага хэдий чинээн том байна төдий чинээ их төсөв авна гэсэн төсвийн хуваарилалтын уламжлалт тогтолцоо болон эрүүл мэндийн байгууллагын хэмжээ, орон тооноос үл хамаарах ажлын үр дүнд, эрүүл мэндийн даатгалд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилт бүхий цалин хөлсний систем зэрэгцэн оршиж, тодорхой хэмжээнд зөрчилтэй асуудлуудыг бий болгож байна. Казахстан Улс өмнө нь орон тоонд суурилсан төсвийн санхүүжилт бүхий цалин хөлсний тогтолцоотой байсан бол 2000 онд нэгжид суурилсан нормативт санхүүжилт бүхий цалин хөлсний системд шилжсэн. Одоогийн байдлаар Казахстан Улс эрүүл мэндийн үйлчилгээний чанар, стандартад суурилсан нэмэлт урамшуулал бүхий нэгжид суурилсан нормативт санхүүжилттэй цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлээд байна. Дүгнэж хэлэхэд, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад зайлшгүй шаардлагатай хүчин зүйлс нь 1) санхүүжилтийн нөөц хангалттай байх; 2) эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний оновчтой тогтолцоог нэвтрүүлэх; 3) эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг ажлын үр дүнтэй уялдуулах шаардлага бий болж байна. 3.3.Эрүүл мэндийн байгууллагын цалин, урамшууллын стратеги Аливаа байгууллага цалин хөлсний урамшууллын бодлогыг үйл ажиллагаагаа тодорхой зорилгод хүрэх стратегийн хэрэгсэл гэж үзэх нь байгууллагуудын хувьд харьцангуй шинэ хандлага юм. ‘Стратегийн цалин’ гэх санаа нь байгууллагын тодорхой зорилтыг дэмжсэн шагнал урамшууллын багцыг нэвтрүүлэх боломжид суурилдаг. Жишээлбэл, эрүүл мэндийн ажилтны ур чадварыг нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй байгууллага ур чадварт суурилсан цалингийн системийг нэвтрүүлж болно. Стратегийн цалин хөлсний тухай ойлголтын гол цөм нь цалин хөлсөнд нөлөөлөх тогтмол болон хувьсах хүчин зүйлс юм. Тухайн байгууллага хүрэхээр зорьж буй зорилго, алсын хараагаа тодорхой болгож, шагнал урамшууллын стратеги тодорхойлох ба үүнд нийцсэн арга хэлбэр, тогтолцоог бий болгож эхэлсэн. Энэ нь үндсэндээ зөөлөн ур чадварт суурилсан урамшуулал, өрсөлдөх чадварт суурилсан урамшуулал, багаар тооцсон цалин урамшуулал хэлбэртэй байна. Олон улсын хэмжээнд авч үзвэл, эрүүл мэндийн байгууллагууд цалин хөлсний одоогийн тогтолцоогоо хянан үзэж, шинэ хандлага, арга хэлбэрүүдийг нэвтрүүлэх болсон дараах шалтгаанууд байна гэж үздэг. Үүнд: - Эрүүл мэндийн тогтолцоонд цалин хөлсний зардал урсгал зардлын 70% ба түүнээс дээш хувийг эзэлдэг тул хөдөлмөрийн өртгийг хянах, үр ашгийг дээшлүүлэх шаардлага бий болсон - Үндэсний түвшинд, мөн байгууллагын түвшинд гүйцэтгэлийн менежментийн системчилсэн хандлагыг хөгжүүлж байна. Тухайлбал эрүүл мэндийн тогтолцоонд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw