Судалгааны эмхэтгэл-боть 37

91 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 91 сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хэрэгжүүлж байна. Үүнд ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ, ЭМДС-аас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга, ЭМДС-аас санхүүжүүлэх журам, төлбөрийг нь төр хариуцан амбултороор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалтыг баталсан.97 Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх судалгаанд98 эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, улс орны чухал онцгой салбар гэдэг утгаар нь салбарт нөөцийг хуваарилахдаа микро удирдлагын хандлагыг халж стратегийн хувьд нөөцийг тогтвортой байлгах арга зам руу шилжих шаардлагатай гэж онцолжээ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын төлбөрийн механизм, эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсний тогтолцооны заагийг арилгаж гүйцэтгэлийг сайжруулах нэгдмэл сонирхлыг аль аль түвшинд бий болгох хэрэгтэй байна. 97 https://www.legalinfo.mn/law/details/16076 98 ttps://mohs.gov.mn/uploads/userfiles/files/TA%209386_Technical%20Report_1_MON_LAST%2016022019.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw