67 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 67 Улсын эмнэлгийн эмч, ажилчдын цалинд төсвөөс хуваарилж буй мөнгөн хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр- үүнд олон эх үүсвэр хамаарах бөгөөд ЭМДС-аас гарч байна уу, төсвөөс гарч байна уу гэдгээс шалтгаална. Иргэдээс ЭМДС-д төлж буй шимтгэлийн хэмжээ- ЭМДС-аас санхүүжилт авч байгаа тохиолдолд энэ хувь хэмжээ чухал. Хувийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөгжил- хувийн даатгалын сангийн үйлчилгээ сайн хөгжсөн бол хувийн эмнэлэгт хандах нь ихэсч, улсын эмнэлгийн ачаалал багасах сайн талтай. Улсын эмнэлгийн эмчийн цалин- улсын эмнэлгийн эмчийн цалинг зөвхөн төсвийн эх үүсвэрээр олгож байна уу, эсхүл эмнэлгийн өөрийн орлогын эх үүсвэрийг ашиглаж байна уу гэдгээс эмчийн цалин хамаарч хэлбэлзэнэ. Улсын эмнэлгийн эмчийн цалинг тогтоох аргачлал-Улсаас тогтоосон эрүүл мэндийн ажилтны цалинг тогтоох нэгдсэн аргачлал, журмууд хамаарна. 3.5. ДЭМБ-ын гишүүн орнуудын эрүүл мэндийн салбарын цалин хөлсний байдал Бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах үндсэн нөхцөл нь идэвх чармайлттай эрүүл мэндийн ажилчдын тоо хангалттай байхад оршино. Эрүүл мэндийн ажилчдын цалин хөлс нь Засгийн газраас олгож буй эрүүл мэндийн зардал болон эрүүл мэндийн нийт зардлаас шууд хамааралтай. - Засгийн газрын эрүүл мэндийн зардалд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах зорилгоор төсвөөс хуваарилсан урсгал болон хөрөнгийн зардлууд багтана. - Эрүүл мэндийн нийт зардалд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах зорилгоор хувийн сектор болон Засгийн газраас гаргасан бүх зардлыг хамруулж ойлгоно. ДЭМБ-аас эрүүл мэндийн ажилтанд зарцуулж буй зардлын мэдээллээ гаргах боломжтой дэлхийн 179 орныг хамруулан судалгаа хийхэд эрүүл мэндийн ажилтны цалин хөлсөнд дунджаар нийт эрүүл мэндийн зардлын 33.6%-ийг зарцуулж байгаа нь тодорхой болжээ. Эрүүл мэндийн ажилтны цалин хөлсөнд зарцуулж буй зардлын дундаж хэмжээ нь улс орны орлогын түвшин нэмэгдэх тусам ихэсч байна. Хамгийн өндөр орлоготой орны хувьд энэ үзүүлэлт 38.1%-тай байгаа бол хамгийн бага орлоготой оронд 28.7% байна. Улс орны орлогын түвшин Судалга анд хамрагд сан орон Нийт эрүүл мэндийн зардалд эрүүл мэндийн ажилтны цалингийн эзлэх хувь Нийт эрүүл мэндийн зардалд улсын эмнэлэгт ажиллагсдын цалингийн хувь Засгийн газрын эрүүл мэндийн зардалд улсын эмнэлэгт ажиллагсдын цалингийн хувь Эрүүл мэндийн ажилтны дундаж цалин (ам.дол) Эрүүл мэнд ийн ажилтн ы худалдан авах чадвар ын тэгш бай далд суурил сан дундаж цалин Өндөр 48 38.1 18 31.2 28298 28063 Өндөр дунд 51 33.2 23.4 38.2 8037 14667 Бага дунд 48 30.5 18.7 34.7 3079 5927 Бага 32 28.7 9.9 26.2 473 1347 Бүгд 179 33.6 18.1 33.2 15352 18102 Хүснэгтээс үзэхэд, улсын эмнэлгийн ажилчдын цалин хөлс нь эрүүл мэндийн нийт зардлын бараг 20%, Засгийн газрын эрүүл мэндийн зардлын 33.2%-ийг эзэлж байна. Мөн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw