Судалгааны эмхэтгэл-боть 37

150 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 150 хөгжүүлснээр хүний эрхийн боловсрол нь хүн байхын утга учрыг тодорхойлдог. Иймд боловсрол нь улс төрийн, эдийн засгийн, нийгэм соёлын бүх үйл ажиллагаанд нийгмийн бүрэн эрхт гишүүний хувьд оролцох боломжийг хүн бүрт бүрдүүлэх гэгээрлийн үйл явц юм. - Эмнести Интернэшнл ТББ: Хүний эрхийн боловсрол нь хувь хүмүүс, бүлэг, нийгэмд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн зарчимтай уялдсан мэдлэг, ур чадвар, хандлагад нөлөөлөх, эрх мэдэлжүүлэх зорилго бүхий сайтар боловсруулсан оролцооны туршлага юм. - Хүний эрхийн боловсролын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Фелисса Тиббитс: Хүний эрхийн боловсрол бол Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, бусад гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг олон нийтэд хүргэх, хөхиүлэн дэмжих олон улсын хөдөлгөөнөөс гадна хүний зөрчигдсөн эрхийг сэргээх явц юм. - Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 26-р зүйлийн 2 дахь хэсэгт “...Боловсрол нь бие хүний өв тэгш хүмүүжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болгоход чиглэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биенээ ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн НҮБ-ын энх тайвныг сахин хамгаалах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой...” гэж заасан нь хүний эрхийн боловсролын сонгодог тодорхойлолт юм. 1.3. Хүний эрхийн боловсролын ач холбогдол158 Хүний эрх, эрх чөлөөг хоосон уриа, тунхаг бус харин хүн бүрийн бодитойгоор эдэлж чаддаг хэрэглээ болгохын тулд иргэд өөрсдөө хүний эрхийн боловсролтой байх явдал туйлын чухал юм. Хүний эрхийн боловсрол нь оролцогчдод үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бүлэг, хамт олныг төлөөлөх, шийдвэр гаргах, үндэслэл нотолгоо дэвшүүлэх, бусдыг сонсох, санал нийлэхгүй ч бусдын санал бодлыг хүндэтгэх, ялгаатай соёлыг хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллах, хүлээцтэй байх зэрэг иргэний ардчилсан нийгмийн үнэт чадваруудыг төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг. Хүний эрхийн ойлгон таниулахад чиглэсэн боловсрол нь хүмүүс хүний эрхийн ач холбогдлыг мэдрэх, хүний эрхийн үнэт зүйлсийг мэдэж авах, өөрийн амьдарч буй арга замтайгаа уялдуулахад туслахаас гадна хүмүүсийн өмнө сурсан ур чадвараар дамжуулан хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах хариуцлагын мэдрэмжийг өөрт нь төрүүлж, хэрхэн тохирох арга хэмжээг авахыг тэдэнд зааж өгдөг ажээ. Хүний эрхийн боловсролын ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлж болно. 1. хүндэтгэн дээдлэх үнэт зүйлс, аливаад хандах хандлагад өөрчлөлт авчирдаг; 2. зан үйлд ч өөрчлөлт гардаг; 3. нийгэм дэх шударга ёсыг бэхжүүлдэг; 4. ямарваа нэгэн асуудалд, эсвэл үндэстнүүдийн хоорондын эв санааны нэгдлийг бий болгодог; 5. мэдлэг олгож, задлан шинжлэх ур чадварыг хөгжүүлдэг; 6. суралцагчдын оролцоог хангасан боловсролыг олгодог гм. 158 СТ-21/411 Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх ба хүний эрхийн боловсрол

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw