Судалгааны эмхэтгэл-боть 37

43 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 43 Хувийн эрүүл мэндийн даатгал: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтэд сайн дурын буюу хувийн эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн нийт зардлын 5 хувийг эзэлж байна. Хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ихэвчлэн бусад даатгалын байгууллагаар дамжуулдаг бөгөөд нөхөн олговрыг үйлчилгээ үзүүлэгчид бус даатгуулагчид олгодог тул нэгдсэн мэдээлэл хомс байдаг. Солонгосын эрүүл мэндийн нийт зардлын хувь хүнээс гарах зардлын хэмжээ өндөр байгаа тул хүн амын 70-аас дээш хувь нь тус зардлыг төлөх зорилгоор хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байна. 2.4.ШИНЭ ЗЕЛАНД УЛС Хууль эрх зүйн зохицуулалт: Шинэ Зеланд Улсад эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг Нийгмийн хамгааллын тухай (Social Security Act 1938), Эрүүл мэндийн тухай (Health Act 1956) Шинэ Зеландын Нийтийн эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлийн тухай (New Zealand Public Health and Disability Act 2000) хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулж байна.23 Нийгмийн хамгааллын тухай хуулиар Шинэ Зеланд улсын засгийн газар нь хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад үндсэн үүрэг гүйцэтгэнэ. Засгийн газар нь мөн хувийн эрүүл мэндийн байгууллагуудад байнга дэмжлэг үзүүлж ажиллах үүрэг хүлээдэг байна. Шинэ Зеланд Улсын Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого (New Zealand Health Strategy)-ын дагуу засгийн газар нь эрүүл мэндийн бодлогын хөтөлбөрийг боловсруулах, үйлчилгээний хэрэгцээ, шаардлага болон улсаас санхүүжүүлдэг жил бүрийн эрүүл мэндийн төсвийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэнэ. Эрүүл мэндийн яам нь бодлогын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах бөгөөд хэрэгжилтийг парламентад тайлагнана. 2021 оны байдлаар дөрвөн чухал бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:  Шинэ Зеландын эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2016  Шинэ Зеландын хөгжлийн бэрхшээлийн талаар баримтлах бодлого  Маори үндэстний эрүүл мэндийн талаар баримтлах бодлого  Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээнд баримтлах бодлого зэрэг болно.24 Шинэ Зеландын Нийтийн эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлийн тухай (New Zealand Public Health and Disability Act 2000)25 хуулиар эрүүл мэндийн салбарт төсвөөс үзүүлж буй санхүүжилт болон эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлийн үйлчилгээний зохион байгуулалтын бүтцийг зохицуулсан байна. Тус хуулиар Дүүргийн эрүүл мэндийн зөвлөл (District Health Boards)-үүдийг байгуулсан бөгөөд Эрүүл мэндийн яам, яамны харьяа хороод, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үүрэг, хариуцлагыг тодорхой зохицуулсан байна. 23 https://www.health.govt.nz/new-zealand-health-system/overview-health-system/statutory-framework 24 https://www.health.govt.nz/new-zealand-health-system/overview-health-system/statutory-framework 25https://www.legislation.govt.nz/act/public/2010/0118/latest/DLM2901004.html?search=sw_096be8ed806b12cd_ funding_25_se&p=1#DLM2901010

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw