148 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 148 1.1 Хүний эрхийн боловсрол ба бодлогын баримт бичгүүд Төр, засгийн газрууд нь хүний эрхийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг хүлээдэг болохыг олон улсын хүний эрхийн гэрээнүүдэд өргөнөөр тусгаж, эрх хэмжээг нь тодорхойлж өгсөн байдаг. Хүний эрхийн боловсрол нь уг үүрэг хариуцлагыг хангах үндсэн хэрэгсэл юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршилд “...хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн эл Тунхаглалыг байнга бодолцон, суралцаж боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстой...” хэмээн заасан. Мөн тунхаглалын 26 дугаар зүйлд “... Боловсрол нь бие хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болоход чиглэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биеэ харилцан ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн НҮБ-аас энх тайвныг сахиулах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой”155 хэмээн тодорхойлжээ. Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, сахин хамгаалах мэдлэг, чадвар, хандлага болон зан үйлийг төлөвшүүлэх үйл явц бөгөөд үүнд чухал түлхэц өгсөн арга хэмжээ бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1995-2004 оныг Хүний эрхийн боловсролын 10 жил болгон зарласан явдал юм. Энэхүү 10 жилийн үр дүнг хэлэлцээд мөн Ассамблейгаас “Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр” (2004), “Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглал (2011) зэрэг бодлогын баримт бичгүүдийг баталсан байна. “Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр” нь хүний эрхийн боловсролын суурь зарчим, арга зүйн талаар нийтлэг ойлголтод хүрэх, үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр, чиглэлийг тодорхойлох зорилготой бөгөөд эхний үе156 (2005-2009) нь сургуулийн тогтолцоонд түлхүү анхаарсан бол Хөтөлбөрийн 2 дахь үе (2010-2014) нь өмнөх таван жилийн ололт дээрээ тулгуурлан ирээдүйн иргэд, удирдагчдыг сургах, тухайлбал, дээд боловсролын байгууллагууд болон хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид, хууль сахиулагчид, цэргийн албан хаагчдад чиглэж, 3 дахь үе (2015-2019) хэвлэл, мэдээлэл, сэтгүүл зүйн салбарынханд хүний эрхийн боловсролыг сурталчлахад тус тус чиглэсэн байна. Улмаар 2018 оны 9-р сарын 27-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссоос Дэлхийн хүний эрхийн боловсролын хөтөлбөр (World programme for Human Rights, WHREP)-ийн 4-р үе шат (2020-2024)-ыг залуучуудын оролцоог хангах, тэдний хүний эрхийн боловсролд чиглэгдэж байгааг зарласан. Энэ хүрээнд хүний эрхийн боловсрол, сургалтын агуулгыг тэгш байдал, хүний эрх, үл ялгаварлал болон оролцоонд тулгуурласан, энх тайван нийгмийг бүтээхийн тулд харилцан бие биенээ хүндлэх, хүртээмжтэй байх сэдвийн дор оролцооны олон талт арга хэлбэрүүдийг ашиглан явуулахыг зөвлөсөн. Энэхүү төлөвлөгөө нь Засгийн газрууд болон бусад байгууллагууд бодлого, төлөвлөлт хийх үйл явц, төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаарх практик удирдамж болдог байна. Харин “Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглал”-аар өмнө батлагдсан хүний эрхийн гэрээнд туссан зарчим, хэм хэмжээг дахин баталгаажуулахын хамт бүхий л эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүний эрхийн боловсрол чухал ач холбогдолтой болохыг тодорхойлон тусгасан байна. 155 Хүний эрхийн боловсрол: Хүний эрхийн байгууллагуудын гарын авлага, 2013 он 156 http://daccess-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N05/253/74/PDF/N0525374.pdf?OpenElemen
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw