163 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 163 нутгийн зөвлөл, иргэдийн зөвлөлд эрх зүйн боловсрол олгох сургалт явуулдаг байна. Тус институт нь Үндэсний Ассамблейн Тамгын газрын Захиргааны асуудал хариуцсан нарийн бичгийн даргын удирдлагад ажилладаг.181 Үндэсний Ассамблейн сургалтын хэлтсээс зохион байгуулдаг цахим сургалтын хөтөлбөр дараах ерөнхий агуулгатай байдаг.182 Мэргэшүүлэх боловсрол; Хууль тогтоомжийн тухай хууль, төсвийн төсөл батлах үйл явцын тухай ойлголт, үндсэн хууль, захиргааны эрх зүй гэх мэт сургалтууд; Мэдээлэл зүйн боловсрол; Бусад (хувь хүний хөгжлийн чадвар эзэмшүүлэх сургалтууд); Хууль, эрх зүйн заавал эзэмших боловсрол; Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхахаас сэргийлэх сургалт.183 Үүнээс хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхахаас сэргийлэх сэдвүүд нь хүний эрхийн боловсролын ойлголтод хамаарна. Үндэсний Ассамблейн Сургалтын Институт нь өөрийн бие даасан цахим хуудастай ба төрийн албан хаагчид, холбогдох байгууллагын ажилчид болон энгийн иргэд хөтөлбөрийн дагуу цахимаар бүртгүүлэн хамрагдах боломжтой байдаг. Солонгосын Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийн тухай олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүний эрхийн боловсрол, сургалт зохион байгуулах дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулах ба Үндэсний ассамблейн гишүүдийг үүнд татан оролцуулж болдог:184 - Бага, дунд, их сургууль болон бусад боловсролын хөтөлбөрт хүний эрхийн зарчмуудыг нэгтгэн хэрэгжүүлэх талаар санаачлан ажиллах; - Төрийн албаны шалгалт зэрэг сонгон шалгаруулалт, үнэлгээнд хүний эрхийг чухал шалгуур болгох талаар үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлэх; - Соёлын бүтээл, ном хэвлэлээр дамжуулан нийгэмд хүний эрхийн соёл бүрдүүлэх; - Хүний эрхийн тухай мэдээллээр хангах хүний эрхийн номын сан ажиллуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Комисс мөн дараах үйл ажиллагааг санал болгодог. Үүнд: - Прокурор, хорих байгууллага, цагдаагийн албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох; - Хүний эрхийн судалгааны сургууль, төвийг ажиллуулах; - Хүний эрхийн боловсролын төвийг ажиллуулах; - Хүний эрхийн тухай кино, хүүхэлдэйн киног боловсруулах, түгээх зэрэг болно. 181 Парламентын боловсрол олгож буй гадаадын зарим орны туршлага СТ-20/204 182 https://training.assembly.go.kr:448/ecms/view/defHtmlContentsView.do 183 https://training.assembly.go.kr:448/ecms/view/defHtmlContentsView.do 184 Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гарын авлага. Asia Pacific Forum. 2013 https://apfprod.s3.amazonaws.com/media/resource_file/Human_Rights_Education_Manual_for_NHRIs_Mongolian.pdf?AW SAccessKeyId=AKIA57J6V557ISASX34R&Signature=5MOva2zqjVoTKdzOSmz5jbXldVk%3D&Expires=163340 3469
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw