Судалгааны эмхэтгэл-боть 37

166 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 166 хэрэгжүүлж, албан боловсролын хүрээнд хүний эрхийн боловсрол олгож буй Засгийн газрын ажилд хөндлөнгийн хяналт тавьдаг. Хүний эрхийн комисс нь хүний эрхийн талаарх боловсролыг олгохдоо: Сургуулийн өмнөх боловсролд хүний эрхийн боловсрол-Австралийн хүүхдийн байгууллага (Early Childhood Australia) тай хамтран бага насны хүүхдийн эрхийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд цахим ном, хөдөлгөөнт дүрсжүүлсэн дуу, зурагт хуудас, сурган хүмүүжүүлэгчийн гарын авлага зэргээр ханган ажилладаг. Ажил олгогчдод-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр боловсруулан сургагч багшийн гарын авлага, суралцагсдын гарын авлагаар ханган ажилладаг. 4.Хүний эрхийн боловсролын зөвлөл 192 (Australian Council for Human Rights education)193 нь хүний эрхийн боловсролыг түгээхээр багш, эрдэмтэн, судлаачид, олон нийтийн гишүүдээс бүрдсэн бие даасан байгууллага юм. Зөвлөл нь Холбооны болон мужийн Засгийн газар, тэдгээрийн боловсролын асуудал хариуцсан газар, хэлтэс, хүний эрхийн үндэсний комисс, хороодтой хүний эрхийн боловсролын тодорхой хөтөлбөрийг сурталчлах чиглэлээр хамтран ажилладаг. Хүний эрхийн боловсрол олгох хөтөлбөрүүд194 Австрали Улс нь дотооддоо Хүний эрхийн боловсролын талаарх үндэсний хөтөлбөрийг батлаагүй бөгөөд дэлхийн хөтөлбөрийг шууд эх сурвалж болгон хэрэгжүүлж байна. Харин Засгийн газар нь албан боловсролын хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулахдаа Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрт нийцүүлэн баталдаг ажээ. 1. Дунд сургууль дахь хүний эрхийн боловсрол Бага, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт бусдыг хүндэтгэх, гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэг олгох хичээлийг оруулж, хүн хүнээ хайрлах, хүндэтгэх, хүйсийн эрх тэгш байдлын талаар зааж сургахаас гадна багш нараасаа үлгэр дуурайл авах, гэр бүлийн харилцаа, оролцоог сайжруулах замаар ирээдүйд гарч болох гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэхийг зорьж байна. Засгийн газар нь энэ хөтөлбөрөө Үндэсний хүүхдийн комиссар (National Children’s Commissioners) 195 -тай хамтран хэрэгжүүлдэг. Ахлах сургуулийн сурагчдад газар зүй, түүх, нийгэм, англи хэл, иргэний боловсрол, эрх зүй судлал, хүмүүнлэгийн ухааны хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан хүний эрхийн боловсрол олгодог байна. 2. Дээд сургууль дахь хүний эрхийн боловсрол Австралийн үнэт зүйл болох оюутнуудад хүний эрхийн талаар мэдлэг олгох, бусдын эрхийг хүндлэх, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хүмүүсийн эрхийг хүндэтгэх, өөрсдийн зан төлөв, хандлагыг өөрчлөх, хүний бүх эрхийн талаар цогц боловсрол олгох тал дээр маш их анхаардаг. Хичээлийн хөтөлбөрт тусгахаас гадна эерэг үйл ажиллагааны стратеги боловсруулах, эмзэг бүлгийн хүмүүсийг дэмжих, орон нутгийн оюутнуудад тэтгэлэг олгох, элсэлтийн тусгай шалгалт авах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх гэх мэт бусад үйл ажиллагаагаар ч хүний 192 Australian Counsil for Human Rights education https://humanrights.gov.au/ 193 Australian Counsil for Human Rights education https://humanrightseducationaustralia.com/about-achre/ 194 Human rights education and training https://humanrights.gov.au/our-work/education/human-rights-educationand-training 195 National Children’s Commissioners https://www.dss.gov.au/our-responsibilities/families-andchildren/publications-articles/national-children-s-commissioner

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw