Судалгааны эмхэтгэл-боть 37

160 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 160 Сургалтын хөтөлбөрийн материал дээрх насны ангиллуудаар ойлгомжтой, хүртээмжтэй байх тал дээр түлхүү анхаарч тодорхой сэдвүүдийн хүрээнд янз бүрийн хэлбэрээр хүргэдэг байна. Үүнд: танилцуулга, ном товхимол, видео хичээл, зайн сургалт, парламентын байраар зочлон үйл ажиллагаатай нь танилцах болон тусгай бэлтгэгдсэн багш нараар сургуулийн анги танхимдаа хичээл заалгах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой байна. Хүүхдүүдэд ойлгомжтой, сонирхолтой болгох үүднээс биет болон цахим тоглоом, хүүхэлдэйн кино зохион бүтээсэн байна.174 Парламентын орон нутаг дахь сургалтын төвүүд нь (Parliament’s Outreach Officers) тус улсын бүс нутаг болгонд парламентын үйл ажиллагааг сурталчилж ажилладаг байна. Иргэд, олон нийт, нийгмийн бүлгүүдэд парламентын үйл ажиллагаа болон хүний эрхийн тодорхой асуудлаар мэдээллийг өгч, тэдэнд санал хүсэлт, тулгарч буй асуудлаа хэрхэн шийдвэрлүүлэх, хэрхэн өөрсдийн дуу хоолойг парламентад хүргэх талаар сургалт, мэдээллийг хүргэдэг байна. Нийгмийн бүлгүүд, олон тооны байгууллагатай хамтран ажилладаг хэдий ч залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага, Ази, Африк гаралтай иргэд, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон урт хугацаанд ажилгүй байгаа иргэдийг түлхүү анхаарч үйл ажиллагаагаа тэдэнд чиглүүлэн ажилладаг байна. Парламентын боловсрол, иргэдийн оролцооны алба нь “Парламентын нэрэмжит 7 хоног” (UK Parliament week) хүүхэд залуус, олон нийтийг хамарсан, иргэдийн парламентын боловсролыг нэмэгдүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дээшлүүлэх, идэвхийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой олон төрлийн сонирхолтой уралдаан тэмцээнийг орон даяар 7 хоногийн турш зарлан, зохион байгуулдаг байна. Энэхүү арга хэмжээг анх 2011 онд Их Британийн Парламентаас санаачлан жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд жил бүр тодорхой асуудал, сэдвийг хөнддөг. Тухайлбал, 2017 онд “Эмэгтэйчүүдийн санал өгөх эрх”-ийн талаар парламентын нэрэмжит долоо хоногийг зохион байгуулсан байна. Британийн Залуучуудын Холбоо нь хүүхэд, залуучуудын улс төрийн боловсрол, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, ирээдүйд нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг бэлтгэх, шийдвэр гаргах түвшинд залуусын дуу хоолойг хүргэх зорилгоор 11-18 насныхнаас бүрдсэн “Өсвөрийн парламент”-ыг ажиллуулдаг.175 Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр дамжуулан парламентын боловсролын хүрээнд хүний эрхийн боловсрол олгож буй туршлага Тус улсад Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн Иргэний боловсрол (Citizenship education) хичээлээр дамжуулан сурагчдад парламентын боловсролыг олгодог бөгөөд сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулж бага ангиас нь “чи хэн бэ, чиний эргэн тойрон, хүрээлэн буй орчин чамаас ямар хамааралтай байдаг вэ” гэсэн энгийн ойлголтыг өгч үүнийгээ дунд ангиудад гүнзгийрүүлэн нийгэмд өөрийн үзэл бодолтой, өөртөө итгэлтэй хувь хүн болон төлөвшихөд түлхүү анхаарч, өөрийн амьдарч буй хүрээлэл, гадаад ертөнц хоёрын харилцан хамаарал, нийгмийн шударга байдал, ёс зүй гэж юу болох, чиний үзэл бодол, чиний сонголт зөвхөн орон нутгийн төдийгүй, цаашлаад өөрийн улсын, бүр энэ дэлхийн амьдралд ямар нөлөөтэй болох тухай мэдлэг мэдээлэл, ойлголтыг өгдөг байна.176 174 https://learning.parliament.uk/resources/ 175 https://www.byc.org.uk/uk/uk-youth-parliament 176https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/402173/Pro gramme_of_Study_KS1_and_2.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw