103 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 103 /Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 321 дугаар тогтоол/ 3.1.1.6. сэргээн засах эмч, мэргэжилтэн, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч болон эмнэл зүйн сэтгэл зүйч, хиймэл эрхтэн, туслах хэрэгслэл хийдэг техникч зэрэг мэргэжилтнийг үе шаттайгаар гадаад, дотоодод сургах; 3.1.3.6. аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага нь нарийн мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, ахуйн болон хөдөлгөөн засалчдаас бүрдсэн мэргэжлийн багийг бүрдүүлэн харьяа нутаг дэвсгэртээ оршин суугаа хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоох оношилгоо хийж дүгнэлтээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын салбар комисс”-т хүргүүлэх; 3.2.3.2. тусгай хэрэгцээт боловсролын багш, хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, дохионы хэлмэрч-орчуулагч, сэтгэл зүйчийг бакалавр, магистр, докторын түвшинд гадаад, дотоодод шинээр бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах; Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01ний өдрийн А/239 тоот тушаалын хавсралтаар/ 3.2.3.Багш, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг тандан судална. 3.3.1.Суралцагчдад сэтгэл санааны хямрал, гутрал, тогтворгүй байдлыг даван туулахад чиглэсэн үйлчилгээг нийгмийн ажилтан, хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч үзүүлнэ. Сэтгэцийн эмгэгтэй хүний эмчилгээ, үйлчилгээ, түүнд хяналт тавих журам /Эрүүл мэндийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар тушаал/ 2.5.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгээс илгээх бичгээр ирсэн үйлчлүүлэгчид онош тодруулах эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийнэ. 3.2.3.Анагаахын сэтгэл судлалын 3.2.4.Эмнэл зүйн сэтгэл судлалын Дээрх хууль тогтоомжуудыг үзэхэд, сэтгэл зүйчид ажиллах боломжтой салбар, сэтгэл зүйчийн талаарх ерөнхий ойлголтыг тодорхойлж өгсөн бөгөөд сэтгэл зүйчийн эрх, үүрэг, мэргэжлийн холбоод, тэдгээрт тавигдах шаардлага зэрэг эрх зүйн зохицуулалтуудыг нарийн тусгаж өгөөгүй нь өнөөгийн сэтгэл судлалын салбарын хууль, эрх зүйн зохицуулалт учир дутагдалтайгаас гадна бие даасан зохицуулалтгүй байгаа нь харагдаж байна. Гэтэл гадаадын зарим улс орнуудад сэтгэл судлаачийн эрх зүйн байдлыг тусгайлан хуулиар зохицуулж, мэргэжлийн ёс зүйн асуудлыг нь дүрмээр зохицуулж өгсөн байдаг. (Дэлгэрэнгүйг судалгааны 4 дэх хэсгээс үзнэ үү.) Учир нь сэтгэл судлаач бол хүнтэй ажилладаг, хүний сэтгэл санааны өөрчлөлт, гэр бүлээс эхлээд нийгэм дэх хүмүүсийн найрсаг хамтын амьдралын төлөө ажилладаг, хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн манаанд зогсдог учраас маш нарийн бэлтгэгдэж, тодорхой хэмжээний мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулж байж зөвлөн туслах, улмаар сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэхэд мэргэшиж, үйл ажиллагаа нь нарийн зохицуулагдсан байх шаардлагатай мэргэжилтэн юм. Олон улсын байгууллагууд тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк болон гадаадын их сургуулиудын түүвэр судалгааны дүгнэлтүүдээс Монгол Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw