Судалгааны эмхэтгэл-боть 37

159 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 159 талаарх мэдлэг, мэдээллийг хангалттай хэмжээнд хүргэж, гадаад бодлогын хэлэлцүүлэгтээ хүний эрхийн асуудлыг чухалчлан авч үзэх хандлагыг бий болгодог байна.172 Парламентын боловсрол олгох хөтөлбөрт хүний эрхийн боловсролыг багтаасан эсэх Их Британи Улсын парламентын Нийтийн танхим нь стратеги төлөвлөгөөндөө үндэслэн жил бүрийн ажлын төлөвлөгөөндөө парламентын боловсролын асуудлыг багтаасаар ирсэн байна. Парламентын боловсролыг Парламентын боловсролын төвөөр, парламентын ажлын албаны цахим хуудсаар, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр, орон нутаг дахь парламентын сургалт, мэдээллийн төвүүдээр болон мэдээ, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олгодог.173 Иргэд олон нийт, хүүхэд багачуудад парламентын боловсролыг олгож, үйл ажиллагааг нь танилцуулахдаа:  Иргэншил болон Британийн үнэт зүйлс;  Сонгууль, сонгох эрх;  Эмэгтэйчүүдийн сонгох эрх;  Парламент болон Засгийн газар;  Нийтийн танхим болон гишүүд;  Лордуудын танхим;  Хэлэлцүүлэг;  Дүрэм журам болон хууль тогтоомж;  Тэгш болон ялгаатай байдал зэрэг сэдвүүдэд төвлөрдөг байна. Үүнээс сонгууль, сонгох эрх, эмэгтэйчүүдийн сонгох эрх, тэгш болон ялгаатай байдал нь хүний эрхийн боловсролын ойлголтуудад хамаарна. Эдгээр сэдвүүдийн хүрээнд мэдээллийн контентуудыг цахим болон хэвлэмэл хэлбэрээр бэлтгэн сурагч, оюутнууд хийгээд сургагч багш нарт үнэ төлбөргүй түгээх боломжтой төдийгүй хөдөө, орон нутгийн багш, сурган хүмүүжүүлэгчид парламентын цахим хуудсаар дамжуулан эдгээр хичээлийн хэрэглэгдэхүүнийг татан авах буюу хэвлэмэл байдлаар захиалан авч, хичээлдээ хэрэглэх боломжтой юм. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын мэргэжилтнүүд нь парламентын боловсрол олгох тусгай багш нар бэлтгэх үнэ төлбөргүй сургалтанд хамрагдаж, өөрийн заадаг хичээлээ улам баяжуулан заах боломжтой. Түүнчлэн энэхүү сургалт нь насанд хүрэгчдэд мөн нээлттэй байдаг. Парламентын боловсрол олгох хөтөлбөрийг дараах насны ангиллаар хэрэгжүүлдэг:  сургуулийн өмнөх нас;  5-7 нас;  7-11 нас;  11-14 нас;  14-16 нас;  16-аас дээш нас;  Насанд хүрэгчид;  Залуучуудын бүлэг болон иргэний нийгмийн байгууллагууд. 172 http://appg-humanrights.org.uk 173 Парламентын боловсрол олгож буй гадаадын зарим орны туршлага СТ-20/204

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw