101 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü НЭГ. МОНГОЛ УЛСЫН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Орчин үед сэтгэл судлал нь асар олон тооны салбар ухааныг өөртөө багтаасан мэдлэгийн өргөн хүрээтэй салбар болон хөгжиж байна. Тэдгээрээс мөн маш олон салбар (өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл судлал, гэр бүлийн сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал зэрэг) шинжлэх ухаан, бие даасан мэдлэгийн салбар болж, өөр бусад шинжлэх ухаануудтай илүү нягт уялдаатай хөгжих болсон нь анхаарал татаж буй. Америкийн эрдэмтэн Роналд 2008 оны судалгаандаа дэлхийд сэтгэл судлалын шинжлэх ухаан улс оронд харилцан адилгүй хөгжиж буй тухай дурдсан байдаг.111 Сэтгэл судлалын чиглэлээр олон улсын хэмжээнд нийт судалгаа, эрдэм шинжилгээний өгүүллийн 75% нь Америкчуудад зориулсан ба мөн тэднээс авсан судалгаа байдаг, 25% нь Европ, үлдсэн 5% нь Азийн орнуудад ногдох аж. Дэлхийн нийт хүн амын 4 тэрбум нь Азид амьдардаг. Азид сэтгэл судлалын тэргүүлэгч нь Хятад улс бөгөөд дараа нь Япон, Солонгос гэх мэт орнууд ордог байна. Нэрт судлаач, профессор Д.Санжжав: Монгол Улсын хувьд сэтгэл судлал тодорхой цагийн эрхээр үүсч хөгжсөөр ирсэн ч өнөөг хүртэл сэтгэлгээний хүрээнээс хальж, бүрэн төгс “хэрэглэгдэж” чадахгүй байсаар байна112 гэжээ. Өөрөөр хэлбэл, сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжил зогсонги байдалтай байна гэж хэлэхэд хилсдэхгүй юм. Анхлан манай улсад 1969-1970 онд Улсын багшийн дээд сургуульд сэтгэл судлаач, профессор Д.Санжжавын санаачилгаар “сэтгэл судлал”-ын анхны хичээлийг зааж байсан нь сэтгэл судлаач мэргэжилтэн бэлтгэх эх үндсийг тавьсан гэж үздэг.113 Үүнээс хойш 1991 оноос эхлэн их, дээд сургуулиудад оюутнуудыг бэлтгэж сэтгэл судлалын мэргэжлээр төгсгөх болсон бөгөөд улмаар “сэтгэл судлаач” эсхүл “сэтгэл зүйч” гэж нэрлэх болжээ. Уг нэршлийн хүрээнд сэтгэл судлалын эрх зүйн зохицуулалтыг манай улсад хэрхэн зохицуулсан талаар сонирхон Монгол Улсын хуулийн нэгдсэн портал сайт болох www.legalinfo.mn хайлт хийж үзэхэд, илэрц бага олдсон бөгөөд “сэтгэл зүйч” гэсэн үгээр хайлт хийхэд (2021 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар) нийтдээ 485 илэрц гарсан юм. Эдгээр нь тодорхой хэдэн хуулиудад байгаагаас гадна янз бүрийн түвшний тогтоол, шийдвэрүүдэд орсон илэрцүүд байсан. Зөвхөн хууль, журманд туссан болон дараагийн дэд сэдвийн хүрээнд ашиглах үүднээс гол зохицуулалтуудыг түүвэрлэн авлаа. Ихэнх нь батлан хамгаалах, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, хүний эрхийг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжуудад туссан байна. (Хүснэгт 1) 111 Сэтгэл судлалын хөгжлийн түүх. Хоёрдугаар дэвтэр УБ. 2008 он. Б.Оюунчимэг. 112 Сэтгэл судлал УБ хот. 1991 он. 21дэх тал. Д.Санжжав 113 Сэтгэл судлал УБ хот. 1991 он. Д.Санжжав
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw