27 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 27 Эрүүл мэндийн нийт зардлын 92.6 хувийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг. Куба бол хөгжиж буй орон боловч эрүүл мэндийн салбарын хөгжил маш сайн байгаа нь ажиглагддаг. Сүрьеэгийн өвчлөл бага, вакцинжуулалт (дархлаажуулалт) өндөр, нялхсын эндэгдэл бага байгаа нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний системийг үр дүнтэй явуулж байгааг илэрхийлэх үндсэн үзүүлэлт юм. Цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангахад хөрөнгө оруулалт их хийсэн нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Куба бол дэлхийн 180 орноос эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үзүүлэлт сайтай эхний 30 орны нэг юм. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн талаас нь авч үзвэл эрүүл мэндийн ихэнх үйлчилгээ үнэ төлбөргүй бөгөөд бүх нийтийг хамардаг. Засгийн газрын нөөц бололцоо хязгаарлагдмал байдаг ч урьдчилан сэргийлэх эм, оношилгоо, шинжилгээ, хэвтүүлэн эмчлэх эмэнд ямар ч төлбөр авдаггүй. Хувь хүнээс гарах зардал маш бага байна. Тухайлбал амбулторын эм, сонсголын аппарат, шүд, ортопедийн протез, дугуй сандал зэргийг хувиасаа гаргадаг. Эдгээр үйлчилгээ нь бага орлоготой иргэдийн хувьд үнэгүй байдаг. Эрүүл мэндийн байгууллагууд нь улсынх бөгөөд эрүүл мэндийн бүх ажилчид тогтмолоор цалинждаг. Турк Улс Туркийн эрүүл мэндийн үйлчилгээг харилцан уялдаа холбоо муутай санхүүгийн янз бүрийн эх үүсвэрээр удаан хугацаанд санхүүжүүлж ирснийг 2006 оноос эрүүл мэндийн ерөнхий даатгалын тогтолцоо руу шилжүүлснээс хойш санхүүгийн ялгаатай эх үүсвэрүүдийг хянах боломж бүрдсэн. Энэхүү загварт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн үйлчилгээний хэрэглэгчдээс шууд болон шууд бусаар авдаг даатгалын шимтгэлээр санхүүжүүлдэг. Эрүүл мэндийн санхүүжилтэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг нийгмийн эрүүл мэндийн даатгалын бүх байгууллагыг Эрүүл мэндийн ерөнхий даатгалын дор удирдан зохион байгуулдаг. Эрүүл мэндийн ерөнхий даатгалын тогтолцооны хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дараах 4 эх үүсвэрээр санхүүжүүлдэг. - Нийгэм хамгааллын албанаас хуваарилсан нөөц буюу ажилтан, ажил олгогчдын төлсөн татвар. - Төсвөөс хуваарилсан нөөц буюу татвар - Хувь хүнээс гарах зардал - Эрүүл мэндийн даатгалд хувийн байгууллагаас орж ирэх нөөц буюу хувийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл. Эрүүл мэндийн нийт зардлын төсвөөс гарах хувь 75.5% ба нийт эрүүл мэндийн зардлын зөвхөн 5.9%-ийг эрүүл мэндийн хөрөнгө оруулалтад хуваарилдаг байна. Энэхүү эрүүл мэндийн хөрөнгө оруулалтын зардлын 57.4% нь Эрүүл мэндийн яамнаас, 12% нь их дээд сургуулиас, 7% нь бусад эрүүл мэндийн байгууллагаас, 23.5% нь хувийн эрүүл мэндийн байгууллагуудаас гарч байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw