Судалгааны эмхэтгэл-боть 37

83 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 83 Нэмэлт цалин болон урамшууллыг олгох эрх зүйн актыг боловсруулахдаа удирдлага, үйлдвэрчний эвлэл, ажилчдын төлөөллийг оролцуулсан тусгай комисс байгуулах бөгөөд энэ комисс нь ил тод байх зарчим дээр үндэслэн нэмэлт цалин, урамшууллыг ямар шалгуураар хэнд яаж олгох зэргийг нарийвчлан тусгаж тогтоодог. Энэ эрх зүйн актанд дараах зүйл заалтыг тусгаж өгдөг. - Цалингийн нэмэгдэл олгох албан тушаал, ажил мэргэжлийн жагсаалт - Ажилтнуудын ажлын үр дүнг үнэлэх үнэлгээ - Цалингийн нэмэгдлийг тооцох коэффициент - Цалингийн нэмэгдэл урамшууллыг олгох нөхцөл, хугацаа, хэлбэр - Цалингийн нэмэгдэл, урамшууллыг олгох шалгуур Нэмэлт цалин, урамшууллыг олгохдоо ажилтнуудад ижил хувь хэмжээгээр эсхүл ажилтан тус бүрээр тооцож гаргасан коэффициентэд үндэслэн олгож болно. 4.7. МОНГОЛ УЛС Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний бодлого, тогтолцоо Эрүүл мэндийн салбарт 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 54687 ажиллагсад ажиллаж байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 7.8 мянга (16.7%)-аар, өмнөх оноос 2.4 мянга (4.6%)-аар тус тус нэмэгдсэн байна. 10000 хүнд ногдох эрүүл мэндийн салбарын ажиллагсад 2019 оны жилийн эцсээр 171 болж, сүүлийн 10 жилийн дундаж болон өмнөх оноос 6-11-ээр нэмэгджээ. Үүнээс их эмч, сувилагчийнх 2019 онд 37-40 болж, сүүлийн 10 жилийн дундаж болон өмнөх оноос мөн 1-4-өөр нэмэгдсэн байна. 92 Эрүүл мэндийн ажилтны тоо (10000 хүнд ногдох), 2010-2019 он Эрүүл мэндийн салбарын төсвийн гол зардал нь цалин байдаг боловч эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин бага түвшинд байсаар байна. Улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд төрийн албан хаагчид учраас төрөөс цалинг зохицуулж байна. Эмч, сувилагч нар төрийн үйлчилгээний албан хаагч тул төрийн албан хаагчдын цалингийн хуваарийн дагуу цалинждаг. Цалин хөлсний хэмжээ нь ажил эрхлэлтийн үргэлжлэх хугацаа, албан тушаал, мэргэшсэн байдлаас хамааран харилцан адилгүй байна. Улсын эмнэлгийн салбарт ажиллагсдын тоо. Улсын эмнэлгүүдэд 25739 албан хаагч ажиллаж байгаа нь улсын хэмжээнд нийт ажиллаж буй 205011 төрийн албан хаагчийн 13 хувийг эзэлж байна. Харин нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 44.4 мянга (6.5%) нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын ажилчид байна.93 92 https://www.1212.mn/BookLibraryDownload.ashx?url=eruul_mend_2019.pdf&ln=Mn 93 Ажилчдын сарын дундаж цалингийн статистикийн мэдээ, 2021. Үндэсний Статистикийн хороо

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw