Судалгааны эмхэтгэл-боть 37

111 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 111 Удирдах зөвлөлийн дарга болон гишүүд дараах шаардлагыг хангасан байна. - Филиппин улсын иргэн, байнгын оршин суугч байх; - Гучин таван нас хүрсэн байх; - Өндөр ёс зүйтэй байх; - Филиппиний их сургууль болон бусад сургуульд сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Дээд боловсролын комиссоос хүлээн зөвшөөрөгдсөн байх; - Албан ёсны зөвшөөрөгдсөн байгууллага, клиник төвд сэтгэл судлалын чиглэлээр дор хаяж 10 жил ажилласан, эсхүл сэтгэл судлалын чиглэлээр багадаа 5 жил багшилсан туршлагатай байх; - Сэтгэл судлалын хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй, лицензтэй сэтгэл судлаач байх; - Сэтгэл судлалын их дээд сургууль, коллеж бусад байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, шууд болон шууд бусаар санхүүгийн ашиг сонирхолгүй байх; - Ёс суртахууны аливаа гэмт хэрэгт холбогдоогүй байх. Эрх, үүрэг - энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх, шаардлагатай дүрэм, журам, тогтоол, удирдамжийг батлах, шинэчлэх, түгээн дэлгэрүүлэх; - Филиппин дэх сэтгэл судлаачдын бүртгэл, лиценз, практикт хяналт тавих; - энэхүү хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тангараг өргөх; - сэтгэл судлаачийн бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх; - Зөвлөлийн албан ёсны тамга тэмдгийг батлах; - Филиппин дэх сэтгэл судлал, психометрийн практикт нөлөөлж буй нөхцөл байдалд хяналт тавьж, мэргэжлийн ёс зүй, техникийн стандартыг сайжруулах, хадгалахад хууль ёсны арга хэмжээг авах; - байгууллага, холбоо болон сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн бүртгэлийн гэрчилгээ, хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй сэтгэл судлаач мөн эсэхийг шалгах, хяналт тавих; - Сэтгэл судлаачийн мэргэжлийн тасралтгүй боловсролын талаарх удирдамж боловсруулж хэрэгжүүлэх; - Сэтгэл судлалын сургалт хөтөлбөрийг санал болгодог боловсролын байгууллагуудтай бодлого, стандарт, сургалтын хөтөлбөрийн дагуу хамтран ажиллах; - Тусгай зөвшөөрлийн шалгалтын хөтөлбөрийг дээд боловсролын комисстой зөвлөлдсөний үндсэн дээр бэлтгэх, батлах, өөрчлөлт оруулах; - Хууль ёсны дагуу шилжүүлсэн болон энэ хуулийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн бусад чиг үүргийг гүйцэтгэх. Мөн тус хуулийн 5 дугаар бүлэгт сэтгэл судлаач болон туслах сэтгэл судлаачид нь тусгай зөвшөөрлийн шалгалтад хамрагдах, ур чадварын шалгуур үзүүлэлтүүд, тавигдах шаардлага болон шалгалтын сэдвүүдийг тусгасан байна. Сэтгэл судлалын чиглэлээр дадлага хийхээр бүртгүүлсэн хүмүүс хорооноос тогтоосон шаардлагын дагуу сэтгэл судлаачийн мэргэжлийн шалгалтад хамрагдах ёстой. Сэтгэл судлаачаар бүртгүүлэх, лиценз авахаар шалгалт өгөх хүмүүс Удирдах зөвлөлд холбогдох баримт бичгийг ирүүлэх ба дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw