Судалгааны эмхэтгэл-боть 37

197 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 197 хууль (731/1999) ба Иргэний эрхийн зөрчлийн тухай хууль (412/1974)-д төрийн албан хаагчдын иргэний эрхийг зөрчсөн хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий. Финландын практикт, иргэний эрхийн зөрчлийн хариуцлагыг дам байдлаар боловсролын үйл ажиллагааг зохион байгуулагчид ногдуулна. Хэн нэгэн багш эсхүл захирал дангаараа хуулийн ийм хариуцлага хүлээдэггүй. Нөхөн төлбөр нэхэмжилж болох хохиролд тухайн хохирогч гэмтсэн (бие болоод ёс суртахууны хувьд), эд хөрөнгө сүйдсэн, ба бусад эдийн засгийн алдагдлууд орно. Дээрэлхэлттэй холбон авч үзвэл, ийм хохирлын жишээнд, дээрэлхэлтийн улмаас шалгалтаа муу дүнтэй өгч суурь боловсролоос дээд шатанд дэвшин суралцах боломжоо алдсан хохирлыг дурдаж болно. Иргэний эрхийг зөрчсөн хариуцлага нь тухайн нэг дээрэлхэлтэд өртсөн хүүхдэд учирсан үндсэн хохирол, хор нөлөө нь тогтоогдон батлагдсан тохиолдолд ногдуулж болох хариуцлага юм.  Эрүүгийн хариуцлага Финландад эрүүгийн хариуцлага хүлээх нас нь 15-аас эхэлдэг тул ихэнх сурагчдад үйлдсэн хэрэгт нь эрүүгийн хариуцлага ногдуулах боломжгүй байдаг. Гэвч энэ нь бусдыг дээрэлхсэн хүүхэд хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш юм. Тиймээс хариуцлага багш нар, захирал эсхүл орон нутгийн захиргаа руу шилжиж байна. Хотын түвшний боловсролын алба, сургуулийн захирал ба ихэнх багш нар нь төрийн албан хаагчид байдаг ба, тэднийг дээрэлхэлт болон эрүүгийн хариуцлагатай холбогдуулан (албан үүргээ биелүүлээгүй, эсхүл цалгардуулсан гэх зэргээр) шийтгэх боломжтой байдаг. Финландын Эрүүгийн хуулийн 40 дүгээр бүлгийн 9-р хэсэгт зааснаар төрийн албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ баримтлах дүрэм журмыг мөрдөөгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн, түүнээс үүдэн гарсан хор уршиг, үр дагавар нь их бол торгох эсвэл нэг жилээс дээш хугацаагаар хорих ял ногдуулна. Мөн албан үүргээ санаатай болон хайхрамжгүйгээс биелүүлээгүй, цалгардуулсан бол ажлаас нь огцруулах, торгох шийтгэл ногдуулахаар заажээ. Финландын Захиргааны хуульд шүүхийн мөрдөн шалгах ажлын зарчмыг тухайн нэг хэргийг шаардлагатай бүх талаас нь шалгаж тогтоох үүрэгтэй гэж заасан байна. Жишээлэхэд, дээрэлхэлтэд өртсөн хохирогч дээрэлхүүлсэн тухайгаа үгүйсгэж болох ба энэ тохиолдолд орон нутгийн захиргаа тухайн асуудлыг хохирогчийн тусламжгүйгээр (Финландын сургуулиуд нэргүй асуулгын аргыг хэрэглэж хэн нь хохирогч, хэн нь дээрэлхэгч болохыг тогтоодог) шалган тогтоох үүрэг хүлээнэ. Финландын ялгаварлан гадуурхалт болон түүнд авах арга хэмжээний талаарх сүүлийн үеийн дэвшил нь Европын Холбооны хууль тогтоомжид суурилж байна. Финландын сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн эрх зүйн зохицуулалтыг тоймлон авч үзвэл, “Боловсролын хуулийн зохицуулалтуудад хүүхдийн ашиг сонирхлын талаар огт дурдагдаагүй, зөвхөн “хамтын гэрээ”-г хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэтэл хамтын гэрээний талаар ихэнх шийдвэр гаргагчид сайн мэдэхгүй бөгөөд практик амьдрал дээрх хууль зүйн үр дагавар багатай зүйл тул асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга зам биш юм. Мөн Эрүүгийн хууль нь дээрэлхэлтэд өртсөн хохирогч хүүхдүүдийг хамгаалах чадамжгүй байна. Эрүүгийн хуулийн талаас, Финландын сургуулийн захиргаа болон боловсрол олгогч (өөрөөр хэлбэл, орон нутгийн захиргаа)-ийн хоорондох үүрэг хариуцлагын хуваарилалт маш тодорхойгүй байдаг нь хэргийг шийдвэрлэхэд ихээхэн бэрхшээлтэй болгодог. Иргэний эрхийн зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн барагдуулах системийг боловсронгуй болгох нь илүү бодитой шийдэл юм. Дээрэлхэлттэй холбоотой хууль тогтоомж ихэвчлэн өргөдөл гомдол барагдуулах албаныхны тайлбарт бичигдсэн байдаг ба гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй байгаа зэрэг нь практик нөхцөл байдалд хууль эрх зүйн зохицуулалт сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг таслан зогсооход

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw