187 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 187 Бусад арга хэмжээ - Муж болон орон нутгийн захиргаа сургуулийн орчин дахь хүчирхийллийн талаарх мэдээлэл хүлээн авах яаралтай утас (117) ажиллуулах; - Орон нутгийн засаг захиргаа эсхүл сургуулийн зүгээс сургуулийн орчин дахь хүчирхийллээс сэргийлэх эргүүл ажиллуулах; - Хүчирхийллийг цаг алдалгүй илрүүлэх хяналтын систем (камер, байршил тогтоогч гэх мэт) ашиглах; - Цагдаагийн газраас тусгайлан сургуулийн орчин дахь хүчирхийллийг таслан зогсоох цагдаагийн ажилтан томилж болно. Торгуулийн заалт - Хэрэв сургуулийн орчин дахь хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ажил үүргийн дагуу олж авсан нууц мэдээллийг задруулбал нэг жил хүртэл хорих эсхүл 10 сая воноор торгоно; - Сургуулийн орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан хорооноос гаргасан шийдвэрийг түрэмгийлэл үйлдсэн сурагчийн асран хамгаалагч нь дагаж мөрдөж хэрэгжүүлээгүй тохиолдолд 3 сая воны торгууль ногдуулна. II. ЕБС-ийн ёс зүйн дүрэм, журам202 Боловсролын яамнаас баталсан хөтөлбөр төлөвлөгөө, сурах бичгийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангид долоо хоногт 2 цаг ёс зүйн боловсрол олгох хичээл ордог. Хөтөлбөрийг тоймловол; Бага сургууль – ёс зүйн боловсрол олгох эхний шат буюу “өөртэйгөө харилцах харилцаа”-ны хүрээнд ангийн багш нь хувь хүн, гэр бүл, хөрш, иргэний харьяалал, үндэстэн, эв нэгдэл зэрэг сэдвийн хүрээнд ёс зүйн боловсрол олгоно. Дунд сургууль – ёс зүйн боловсрол олгох хоёр дахь шат буюу “бусадтай харилцах харилцааг бий болгох”-ын хүрээнд мэргэшсэн лицензтэй багш ёс суртахуун, амьдралын үнэ цэнэ, гэр бүлийн үнэ цэнэ, эх орон, ардчилсан солонгосын хуваагдал, үндэсний эв нэгдэл сэдвийн хүрээнд ёс зүйн боловсрол олгоно. Ахлах сургууль – ёс зүйн боловсрол олгох сүүлийн шат буюу “харилцааг бий болгох”-ын хүрээнд мэргэшсэн лицензтэй багш хувь хүний амьдралын ёс зүй, нийгмийн ёс зүй, Солонгос Улсын үнэт зүйл, уламжлал ёс заншил, хөгжил цэцэглэлтийн талаар ёс зүйн боловсрол олгодог байна. ЯПОН УЛС I. Хууль эрх зүйн орчин 2013 оны 9 сарын 18-нд Дээрэлхэлтээс сэргийлэх тухай хууль (Act for the promotion of measures to prevent bullying)-ийг баталсан бөгөөд тус хууль 6 бүлэг 35 зүйлтэй байна.203 I бүлэг.Ерөнхий зүйл II бүлэг.Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үндсэн бодлого III бүлэг.Үндсэн санаачилга IV бүлэг.Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээ V бүлэг.Ноцтой нөхцөл байдал үүссэн үед авах арга хэмжээ VI бүлэг.Бусад зүйл 202 The Status and Perspective of Moral Education in Korea https://sspace.snu.ac.kr/bitstream/10371/72457/1/01.pdf 203 Act for the promotion of measures to prevent bullying https://www.mext.go.jp/en/policy/education/elsec/title02/detail02/1373868.html
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw