68 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 68 бага орлоготой орнуудын улсын эмнэлгийн ажилчдын цалингийн зардал өндөр орлоготой орнуудынхаас хавьгүй бага хэвээр байна. Улсын байгууллагын эрүүл мэндийн ажилтнуудын цалингийн хэмжээ ерөнхийдөө улс орны орлогын түвшинтэй шууд хамааралтай байна. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн ажилтны цалингийн зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ өссөөр байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ хандлага хадгалагдсаар ирсэн ба үүнд эрүүл мэндийн ажилтнуудын тооны өсөлт нөлөөлсөн гэж үзэж болно. Эрүүл мэндийн салбарын бусад зардлуудтай харьцуулахад эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсний зардал харьцангуй удаан өссөн нь эрүүл мэндийн салбарын ихэнх зардлыг технологи ба хөрөнгө оруулалтад зарцуулсантай холбоотой. Бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах зорилтыг зөвхөн зайлшгүй үйлчилгээгээр хязгаарлах боломжгүй юм. Иймээс эрүүл мэндийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх болон эрүүл мэндийн тогтолцооны бусад бүрэлдэхүүн хэсэг болох эм, дэд бүтэц, мэдээллийн технологид хөрөнгө оруулалт хийхэд зарцуулах шаардлагатай гэж ДЭМБ-аас зөвлөсөн байна. Хязгаарлагдмал санхүүгийн нөөцийн хэчнээн хувийг эрүүл мэндийн салбарын боловсон хүчиндээ зориулах вэ гэдэг нь засгийн газруудад тулгарч буй тулгамдсан асуудал, бэрхшээл болж байна. 3.6. ДЭМБ-ын эрүүл мэндийн салбарын цалин хөлс, урамшууллын стратеги Эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний бүтэц, стратегийг дараах 4 хэлбэрээр тодорхойлж байна.72 Багцлан олгох (capitation fee) Бүртгэлтэй нэгж өвчтөнд ногдох зардалд суурилсан тогтмол хэмжээний мөнгийг багцлан хуваарилдаг тогтолцоог хэлнэ. Санхүүгийн эрсдэл хуваалцах (shared financial risk). Санхүүгийн нэг эх үүсвэрт хамруулдаг хэлбэр бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг хэмнэвэл ашигтай, хуваарилагдсан зардлаас хэтэрсэн үйлчилгээ үзүүлбэл алдагдалд ордог. Энэ системийг ихэвчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад ашигладаг. Үйлчилгээний төлбөрийн систем (fee-for-service). Эмч нар үзүүлсэн үйлчилгээгээрээ цалинждаг. Хэдий чинээ их үйлчилгээ үзүүлнэ, төдий чинээ өндөр цалин авна. Тогтмол цалингийн систем (salary). Эмч нарын цалинг тэдний туршлага, ур чадварт суурилан олгодог. Энэ систем нь хувь хүн өөрийн арга барилыг шинэчлэх санхүүгийн хөшүүрэг болохгүй. Урамшуулал гэдэг нь зан үйлийн тодорхой өөрчлөлтийг бий болгох зорилготой хөшүүргийг хэлнэ. Урамшуулал нь янз бүрийн хэлбэртэй байх бөгөөд мөнгөн ба мөнгөн бус хэлбэртэй байж болно. Мөнгөн урамшуулал: Мөнгөн төлбөр Санхүүгийн шууд ашиг тус бүхий: - Тэтгэвэр - Өвчин/ эрүүл мэнд/ осол/ амьдралын даатгал 72 Health workforce incentive and remuneration strategies, a research review, Evidence and Information for Policy, Department of Organization of Health Services Delivery, World Health Organization, Geneva 2000
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw