Судалгааны эмхэтгэл-боть 37

15 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 15 Судалгаанд авагдсан зарим орнуудын туршлага: Израил Улс - Израил Улс бүх нийтийн үндэсний эрүүл мэндийн даатгалын системтэй бөгөөд төрийн оролцоо ихтэй. Үндэсний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар тус улсад оршин суугаа хүн бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Эрүүл мэндийн даатгалын зардлын 63 хувийг төсвийн хөрөнгөөр, 37 хувийг хувийн даатгалын эх үүсвэрээс санхүүжүүлдэг. Эрүүл мэндийн зардал нь улсын нэгдсэн төсвийн зардлын 12.1%-ийг эзэлдэг. Харин Засгийн газраас гаргаж буй зардал нь эрүүл мэндийн нийт зардлын 64.7 хувийг эзэлдэг бол хувь хүнээс гарч буй зардал 21.1% байна. Хувийн даатгалын эх үүсвэрт хувь хүнээс гарах зардал, сайн дурын эрүүл мэндийн даатгал болон бусад гадны тусламж, дэмжлэг хамаарна. - Израил Улсад эрүүл мэндийн ажилтнууд нэг эмчид ногдох өвчтөний тооноос хамаарч цалинждаг. Энэ нь 2 янз байх бөгөөд идэвхтэй болон идэвхгүй өвчтөн буюу үйлчилгээ авсан, аваагүйгээс хамаарч нэг даатгуулагчид ногдох төлбөрийг улирал тутам авдаг. Харин улсын болон ашгийн бус эмнэлгийн эмч нар тогтмол цалинтай байх ба цалин хөлсийг хамтын гэрээгээр зохицуулдаг. Илүү цагийн хөлс олгож болох бөгөөд цагаар эсвэл ажилбарын процесс бүрээр тооцож олгоно. Хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа эмч нарыг урамшуулах, дэмжих зорилгоор хязгаар нутгийн нэмэгдлийг 25 хувиар олгож байна. Мөн мэргэшлийн болон бусад нэмэгдлүүдийг тогтсон журмын дагуу олгодог. БНСУ - Солонгос Улс нь хөгжиж буй орноос өндөр хөгжилтэй орон руу шилжиж буй улс бөгөөд нийгмийн эрүүл мэндийн заавал даатгалын тогтолцоотой. Эрүүл мэндийн санхүүжилтэд хувийн хэвшил давамгайлдаг. Солонгос Улс 1989 онд Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжсэн. 2018 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Жилд нэг хүнд ногдох эрүүл мэндийн үйлчилгээний зардал 2542 ам доллар байна. Солонгосын үндэсний эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь эрүүл мэндийн даатгалын шимтгэл (83%), засгийн газрын татаас (12%) болон бусад эх үүсвэр буюу тамхины татвар (5%)-аас бүрддэг. Зардлын санхүүжилт нь Нийгмийн эрүүл мэндийн даатгалаас 42.8%, татвар, төсвөөс 11.5%, хувь хүнээс 35.2%, хувийн эрүүл мэндийн даатгалаас 6.2%, бусад эх үүсвэрээс 4.3% байна. Солонгосын эрүүл мэндийн санхүүжилтэнд хувь хүнээс гарах зардал өндөр тул хүн амын 70-аас дээш хувь нь хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байна. Япон Улс - Япон Улсын эрүүл мэндийн Беверидж загварын тогтолцоотой. 2020 оны байдлаар улсын төсвөөс 84%-ийг санхүүжүүлсэн. Үүнээс3 42%-ийг татварын орлогоор, 42%-ийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс, 16%-ийг өвчтөний үйлчилгээний төлбөрөөс бүрдүүлсэн. Эрүүл мэндийн салбарт ДНБ-ний 11%-ийг зарцуулдаг. Тодруулбал, жилд нэг хүнд ногдох эмнэлгийн үйлчилгээний дундаж зардал нь 4,267 ам.доллар байна. Япон Улсын дундаж наслалт 84,21 байгаа нь эрүүл мэндийн зардлын өсөлтөд нөлөөлж байна. Шинэ Зеланд - Шинэ Зеланд Улс төсвийн санхүүжилтэнд суурилсан төрийн эрүүл мэндийн үйлчилгээний загвартай. Тус улсад эрүүл мэндийн үйлчилгээг улс орон даяар байгуулсан 20 дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үзүүлж байна. 3 https://www.commonwealthfund.org/international-health-policy-center/countries/japan

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw