151 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 151 Хоёр. ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ТОГТОЛЦОО БА ХӨТӨЛБӨР Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийг хэрэгжүүлэх чухал хэрэгсэл бөгөөд энэ нь бүхий л нас, түвшин бүрд хамаарах сургалт, судалгаа, боловсролын бүх хэлбэрийг хамарсан үйл явц юм. Хүний эрхийн боловсрол нь төрийн, хувийн, албан, албан бус зэрэг олон орчинд хэрэгжинэ. Тухайлбал, - Албан боловсрол (Formal education) нь сургуулийн өмнөх боловсролоос эхлэн бага, дунд, дээд боловсролын түвшинд хөтөлбөрт суурилсан ерөнхий эрдмийн, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтаар хэрэгждэг. - Албан бус боловсрол (Non-formal education) нь албан боловсролын тогтолцоонд хамаарахгүй боловч зохион байгуулалт бүхий боловсролын үйл ажиллагааг ойлгоно. Өөрөөр хэлбэл, тодорхой зорилтот бүлэгт сургалтын тусгайлсан хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах явдал юм. Үүнд, ажлын байрны сургалтын хөтөлбөр, насанд хүрэгчдийн болон орон нутгийнханд чиглэсэн хөтөлбөр, хүний эрхийн нөлөөлөл ба иргэдийг чадавхжуулах зэрэг сургалтууд орж болно. - Албан бус насан туршийн боловсрол (Informal education) нь хувь хүн өөрийн дадлага туршлага, суралцахуйн нөлөө, хүрээлэн буй орчны зүйлсээс өөрт шаардлагатай мэдлэг, чадвар, үнэт зүйлс, хандлагад суралцах тодорхой зохион байгуулалтгүй, насан туршийн үйл явцыг хэлнэ.159 1993 онд Вена хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн Бага хурлаар хүний эрхийг хангах, хамгаалах явдалд ахиц гаргахад хүний эрхийн боловсролыг бүх нийтэд олгох нь зайлшгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Бүх нийтэд хүний эрхийн боловсролыг олгохын тулд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн дээд боловсрол хүртэл буюу боловсролын бүх түвшинд хүний эрхийн агуулгыг суралцагчдын хэрэгцээ, шаардлага, нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлж тусгах, багш нарыг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ чиглэлийн албан бус сургалтыг эрчимжүүлэх ажлыг улс орнуудын Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгийг тэмдэглэжээ. НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглалд: 160 “Хүний эрхийн боловсрол, сургалт нь хүний бүхий л эрх, суурь эрх чөлөөг түгээмэл байдлаар хүндэтгэх, мөрдөхөд чиглэсэн төдийгүй хүмүүсийн мэдлэг, ур чадвар, ойлголтоор дамжуулан, өөрийн гэсэн хандлага, зан үйлээр хүний эрхийн зөрчил, зүй бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг бий болгох, хөхиүлэн дэмжихэд хувь нэмэр оруулах хүртэл тэднийг эрх мэдэлжүүлэх боловсролын, сургалтын, мэдээллийн, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сурах бүх үйл ажиллагаанаас бүрдэнэ...гэжээ. Мөн тунхаглалд хүний бүх эрх, суурь эрх чөлөөг хөхиүлэн дэмжихийн тулд мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологиудыг мэдээллийн хэрэгслийн адил онцлон, ашиглах, урлагийн төрлүүдийг хүний эрхийн салбарын сургалт болон мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх арга хэрэгслээр ашиглахыг дэмжинэ хэмээн заасан байдаг. Хүний эрхийн үндэсний байгууллагууд нь тухайн сургалтын зорилго, нөхцөл байдал, оролцогчдын ялгаатай байдлаас хамааран хамгийн зохистой хүний эрхийн боловсролын хандлагыг сонгон тодорхойлох үүрэг хүлээдэг. Эдүгээ хүний эрхийн боловсрол олгоход 159 Хүний эрхийн боловсрол: Хүний эрхийн байгууллагуудын гарын авлага, 2013 он 160https://www.ohchr.org/EN/Issues/Education/Training/Compilation/Pages/UnitedNationsDeclarationonHumanRi ghtsEducationandTraining(2011).aspx
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw