Судалгааны эмхэтгэл-боть 37

40 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 40 анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч нарт үзүүлэх зарим дарамтыг арилгах зорилгоор орон нутаг дахь нарийн мэргэжлийн сувилагчдын үүрэг, үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөсөн. Мэргэшсэн сувилагчид одоо цочмог өвчний хөнгөн хэлбэр, яаралтай боловч эмчлэхэд хялбар өвчнийг эмчлэх, хянах боломжтой болсон. - Тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг сайжруулах - Шүдний эмчилгээний хамрах хүрээг цаашид өргөжүүлэх. Эрүүл мэндийн яамны төсөвт эрүүл мэндийн сагсыг өргөжүүлэх зорилгоор 2018 оны туршид 75-аас дээш насны хүмүүст, 2019 оны туршид 18 хүртэлх насны хүүхдийн шүдний эмчилгээнд хамруулахаар төсөвлөжээ. - Ахмад настнуудад үзүүлэх үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх. Израилийн хүн амын насжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам нь урт хугацааны тусламж үйлчилгээнд хамрагдах боломжийг өргөжүүлж байна. Тулгамдаж буй зарим асуудал20: - Эрүүл мэндийн тогтолцоо нь өсөн нэмэгдэж буй эрэлт, эрүүл мэндэд чиглэсэн төсвийн хатуу санхүүжилтийн дарамтанд байдаг. - Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар нийгэм, эдийн засгийн янз бүрийн бүлгүүдийн хоорондын тэгш бус байдлын асуудал хэвээр байна. - Эрүүл мэндийн даатгалын дөрвөн сан, үйлчилгээ эрхлэгчдийн байнгын алдагдал нь төрийн тогтолцоог дутуу санхүүжүүлж болзошгүйг харуулж байна. Засгийн газар 2014 оноос хойш эмнэлгүүдийн санхүүжилтэд тавих хяналтаа чангатгаж, сангийн санхүү, төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, алдагдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан боловч өртөг нэмэгдэж байгаатай холбогдуулан сангууд болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын алдагдал ирээдүйд хэвээр байх хандлагатай байна. 2.3.БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС Солонгос Улс нь хөгжиж буй орноос өндөр хөгжилтэй орон руу шилжиж буй парламентын засаглалтай бүгд найрамдах улс юм. Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд нэг хүнд ногдох ДНБ 33,624 ам доллар бөгөөд дундаж наслалт 83 байна. Хууль эрх зүйн орчин: Солонгос Улс нь эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хувьд нийгмийн бүхий л гишүүд заавал даатгуулах ёстой нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд хувийн хэвшил давамгайлсан, бүх эмнэлгүүдийн 90 хувь хувийн хэвшил, клиник эмнэлгүүдийн хувьд бүгд хувийн эмнэлгүүд байдаг. Эрүүл мэндийн санхүүжилттэй холбоотой харилцааг Үндэсний эрүүл мэндийн даатгалын тухай хууль (National health insurance act), Эрүүл мэндийн даатгалын тухай хууль (Medical insurance act), Урт хугацааны тусламж, үйлчилгээний даатгалын тухай хууль (Long-term care insurance act), Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлөвлөгөө (Medical Aid Programme) болон бусад дүрэм, журмаар зохицуулдаг. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо: БНСУ-ын нийт хүн ам 51.3 сая бөгөөд 2018 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Жилд нэг хүнд ногдох эрүүл мэндийн үйлчилгээний зардал 2542 ам доллар байна. 20 https://www.oecd.org/policy-briefs/israel-securing-adequate-resources-for-health-system.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw