24 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 24 үндсэн хэсэг нь болдог. Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг хувь хүн өөрөө гаргах, эсхүл хувийн даатгалаас санхүүжүүлэх боломжтой байдаг тул ихэвчлэн чинээлэг давхаргын хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдах, чанартай үйлчилгээ авах боломжтой байдаг байна. Энэхүү загварыг нэвтрүүлсэн орнуудын сонгодог жишээ нь АНУ болон Бразил улс юм. 2. Нийгмийн хамгаалалд суурилсан эрүүл мэндийн тогтолцоо Энэ тогтолцооны санхүүжилтийн механизм нь Бисмарк загвартай дүйцдэг. Бисмарк загварыг анх Германд нэвтрүүлсэн бөгөөд Австри, Бельги, Франц, Нидерланд зэрэг Европын орнууд, түүнчлэн дэлхийн хөгжингүй ба хөгжиж буй орнуудад түгээмэл ашиглаж байна. Энэхүү загвар нь 1990 оноос хойш хэрэгжүүлсэн Дэлхийн банкны эрүүл мэндийн бодлогын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга болсон байна. Энэ тогтолцооны санхүүжилтийн эх үүсвэр нь шимтгэлийн орлого байх ба эрүүл мэндийн үйлчилгээнд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд аль аль нь оролцдог. Санхүүжилтийн үндсэн зарчим нь бүх иргэдийг эрүүл мэндийн даатгалд заавал хамруулахад оршдог. 3. Ерөнхий ба хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцоо Энэ тогтолцооны санхүүжилтийн механизм нь Бевериджийн загвартай дүйцдэг ба төрөөс удирдлагыг хэрэгжүүлнэ. Бевериджийн загвар нь Их Британид анх үүссэн бөгөөд өнөөдөр энэхүү загварыг Дани, Финланд, Ирланд, Испани, Швед, Итали, Норвеги, Португал, Грект ашиглаж байна. Эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн гол эх үүсвэр нь татвар (төсөв)-ын эх үүсвэр байна. Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг төсвөөр дамжуулан хянах ба бүх иргэд даатгалын шимтгэл төлснөөр эрүүл мэндийн үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагддаг. Эмч нарыг нэг өвчтөнийг эмчлэх үнэлгээний системээр (fee per patient) цалинжуулдаг ба эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрүүл мэндийн салбарт зарцуулах төсвийг тогтоодог. Хувийн хэвшлийнхэн эрүүл мэндийн үйлчилгээнд оролцож болох ба үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг сайтар хянан зохицуулах аудитын системтэй байдаг. 4. Социалист буюу төвлөрсөн төлөвлөгөөт эрүүл мэндийн тогтолцоо Социалист хэлбэрийн эрүүл мэндийн тогтолцоо нь урьдчилан сэргийлэх үзлэг болон эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг бүх иргэнд үнэ төлбөргүй үзүүлдгээрээ онцлогтой юм. Эрүүл мэндийн үйлчилгээнд хувийн хэвшил оролцдоггүй бөгөөд төрөөс бүрэн хянаж зохицуулдаг. Куба Улс нь энэ системийн гол төлөөлөгч болдог. 1.5.Дэлхийн зарим орнуудын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны онцлог Америкийн Нэгдсэн Улс АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоо хувийн хэвшлийн эрүүл мэндийн даатгалын байгууллагууд дээр суурилсан байдаг. Ихэнх иргэд хувийн эрүүл мэндийн даатгалтай байдаг. Үйлчилгээг ихэвчлэн хувийн эрүүл мэндийн байгууллагууд болон хувийн эмнэлэгтэй эмч нар үзүүлдэг. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэгч байгууллага төдийлөн хүчтэй биш бөгөөд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал ихээхэн өндөр байна. Эрүүл мэндийн салбарын зардлын ҮНБ-д эзлэх хувь өндөр буюу 16.5 хувьтай байдаг. Энэ хэмжээ нь OECD орнуудын дундаж түвшнээс ойролцоогоор хоёр дахин илүү байна. Ийнхүү эрүүл мэндэд зарцуулах зардал нь их боловч эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь сайн биш, дэлхийн нэр хүнд бүхий оношилогоо, эмчилгээний төвүүд, судалгааны байгууллагууддаа маш их ач холбогдол өгч, хөрөнгө оруулдаг. Мөн хүн амын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw