18 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 18 7. Латин-Америкийн загвар 8. Зүүн Азийн аж үйлдвэржсэн орнуудын эрүүл мэндийн тогтолцооны загвар 9. Шилжилтийн эдийн засагтай орнуудын эрүүл мэндийн тогтолцооны загвар Хоёр. Эдийн засгийн загвар талаас нь авч үзвэл, дэлхийн улс орнуудад эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, процесст төр ямар үүрэг роль гүйцэтгэж байгааг чухалчлан авч үздэг. Орчин үеийн эрүүл мэндийн салбарын тогтолцооны бүх хэлбэрийг бүхэлд нь авч үзээд судлаачид 3 янзын эдийн засгийн загварыг олж тогтоосон. Эдгээр загваруудад оноосон тодорхой нэршил үгүй боловч мэргэжилтнүүд загварыг ангилж болохуйц параметрууд болон шинж байдлыг тодорхойлж дараах 3 загварыг тогтоосон: 1. Зах зээлийн систем буюу хувийн эрүүл мэндийн даатгалын системд суурилсан төлбөртэй эмнэлгийн үйлчилгээний загвар 2. Төсвийн санхүүжилтэд суурилсан төрийн эрүүл мэндийн үйлчилгээний загвар 3. Нийгмийн даатгал болон зах зээлийн санхүүжилтийн сувгуудыг нэгтгэсэн эрүүл мэндийн үйлчилгээний загвар Загвар 1-ийн хувьд, төрийн эрүүл мэндийн даатгалын нэгдсэн тогтолцоо үйлчлэхгүй бөгөөд эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг иргэд хувиасаа гаргадаг. Эрүүл мэндийн үйлчилгээг иргэд зах зээлийн зарчмаар авах ба ийм зарчмаар үйлчилгээ авах боломжгүй иргэд (бага орлоготой иргэд, тэтгэврийн хөгшчүүд, ажилгүйчүүд)-ийн эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шийдвэрлэж, тусгайлан санхүүжүүлдэг. Тухайлбал, АНУ бол энэ загварын сонгодог жишээ юм. АНУ-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чөлөөт зах зээлийн тогтолцоо үйлчилдэг. Нэмэлтээр эмзэг, ядуу бүлэгт зориулсан “Medicade” хөтөлбөр, тэтгэврийн насныханд зориулсан “Medicare” хөтөлбөрүүдийг төрөөс хэрэгжүүлэх замаар зорилтот бүлгийн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг төрөөс зохицуулдаг. Энэхүү загварыг “төлбөртэй”, “зах зээлийн”, “Америкийн” мөн заримдаа “хувийн даатгалын” гэх мэтээр нэрлэдэг. Загвар 2-ын хувьд, төрийн оролцоо чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үндсэндээ улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх бөгөөд иргэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй (зарим нэг цөөн тооны үйлчилгээнээс бусад) авах эрхтэй. Энэ тогтолцооны үед эрүүл мэндийн үйлчилгээг худалдан авах, иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээг хангах нь төрийн үүрэг байдаг. Эрүүл мэндийн салбарт чөлөөт зах зээлийн асуудал хоёрдогч асуудал байх ба хэрэв зөвшөөрсөн тохиолдолд төрийн хяналтан дор хэрэгжүүлнэ. Энэхүү загварыг 1948 оноос хойш Их Британид хэрэглэж байгаа бол Ирланд (1971), Дани (1973), Португал (1979), Итали(1980), Грек (1983), Испани (1986) зэрэг орнуудад мөн төлөвшин бий болсон загвар юм. Энэ загварыг “төрийн”, “төсвийн”, “улсын төсвийн” гэх мэтээр нэрлэдэг. Загвар 3-ын хувьд, нийгмийн даатгал буюу эрүүл мэндийн даатгалын систем чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн тогтолцооны энэхүү загвар нь эдийн засгийн холимог тогтолцоон дээр тулгуурлана. Өөрөөр хэлбэл, нийгмийн янз бүрийн бүлгийн хүн амыг эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулах зорилготой, эрүүл мэндийн үйлчилгээний зах зээлийн тогтолцоо болон нийгмийн даатгалын баталгааг хослуулсан, төрийн зохицуулалтын хөгжингүй систем буюу холимог загвар юм. Энэ тогтолцооны үед хүн амыг эрүүл мэндийн заавал даатгалд бүрэн хамруулах бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтэд төрөөс тодорхой хэмжээгээр оролцох шаардлагатай болдог. Учир
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw