Судалгааны эмхэтгэл-боть 37

74 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 74 Эрүүл мэндийн яамны зарим эмч (ихэвчлэн мэс засалч) нар илүү цагийн хөлс олгож болох бөгөөд илүү цагийн хөлсийг цагаар эсвэл ажилбарын процесс бүрээр тооцож олгоно. Клалит түвшний эмнэлэгт мөн төстэй зохицуулалт байдаг. Нэмэгдэл, урамшуулал: 2011 онд хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа эмч нарыг урамшуулах, дэмжих зорилгоор хязгаар нутгийн (алслагдсан хөдөө, орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад олгох нэмэгдэл) нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2013 оноос 25 хувийн нэмэгдэл олгож байна. Мөн зөвлөлийн гэрчилгээтэй эмч нар 17 хувийн нэмэгдэл авна. Мөн хязгаар нутагт ажиллаж буй эмч нарт нэг удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ нь хүүгүй зээлийн хэлбэртэй байх ба тодорхой хугацаанд хязгаар нутагт ажилласан нөхцөлд буцааж төлөхгүйгээр буцалтгүй тусламж болгон хувиргадаг. Энэхүү тусламжийн хэмжээ нь мэргэжлээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд ойролцоогоор 75-125.000 мянган евро байдаг. 4.3. ШИНЭ ЗЕЛАНД УЛС Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлс, түүнтэй холбогдон гарах харилцааг Хөдөлмөрийн харилцааны тухай (Employment Relations Act 2000), Цалин хөлсийг хамгаалах тухай (Wages Protection Act 1983), Эмнэлгийн асрамж, үйлчилгээ үзүүлэх ажилтнуудын цалин хөлс тогтоох тухай (Care and Support Worker (Pay equity) Settlement Act 2017)77 хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудаар зохицуулж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагч: Эрүүл мэнд, нийгмийн тусламжийн салбарт одоогийн байдлаар 253.000 гаруй ажилтнууд алба хааж байна. Энэ нь 2011 онд 209.000 орчим байснаас хойш тогтмол өссөн үзүүлэлт юм. 2019 оны байдлаар 100.000 хүнд 6371 эрүүл мэндийн ажилтан, 344.7 эмч ногдож байна. Цалин хөлсний систем Дүүргийн эрүүл мэндийн зөвлөлүүдэд хуваарилагдсан төсвийн ойролцоогоор тэн хагасыг ажилчдын цалинд зарцуулдаг байна. 2019 оны байдлаар эрүүл мэнд, нийгмийн тусламжийн ДНБ-ний 45%, нийт ДНБ-ний 2%-ийг Дүүргийн эрүүл мэндийн зөвлөлийн харьяа эмнэлгийн эмч, ажилтнуудын цалинд зарцуулсан байна.78 Эмчийн цалин: Дүүргийн эрүүл мэндийн зөвлөл, Эмнэлгийн мэргэжилтнүүдийн холбооноос хамтран гаргасан гэрээнд зааснаар 1 (доод)-ээс 15 (дээд) хүртэлх цалингийн шатлалаар жилийн үндсэн дундаж цалин эхний шатлалд 163.000 NZD-оос эхлэх ба 15 дугаар шатлалд 240.000 NZD байна. Суурь цалин дээр мэргэшил, ажлын туршлага буюу ажилласан жил, ур чадвар, бүсийн нэмэгдэл болон гүйцэтгэлийн нэмэгдэл зэрэг нэмэгдлүүдийг тооцож олгоно. Бүсийн нэмэгдэл нь тухайн орон нутгаасаа хамааран жилийн 7.383 NZD-аас 15.408 NZD байна. Мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан тохиолдолд сургалтын зардалд жилийн 16.000 NZD хүртэлх хөнгөлөлтийг үзүүлнэ.79 77 https://www.health.govt.nz/new-zealand-health-system/pay-equity-settlements/care-and-support-workers-payequity-settlement 78https://www.health.govt.nz/system/files/documents/publications/cost-value-employment-health-disability-sector25nov2020.pdf 79 https://www.asms.org.nz/wp-content/uploads/2019/11/BERL-Report-Final-November.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw