Судалгааны эмхэтгэл-боть 37

12 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 12 2) Эрүүл мэндийн салбарын цалин хөлсний системийн харьцуулалт Дэлхийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй гол асуудал бол санхүүжилтийн асуудал. Санхүүжилтийн хүндрэлтэй нөхцөлд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний системийг оновчтой тогтоох, хязгаарлагдмал нөөц боломжийг үр ашигтай ашиглах асуудал эрүүл мэндийн цалин хөлсний системийн тулгамдсан асуудал болж байна. Судалгаанаас үзэхэд, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо дэлхийн практикт үгүй боловч сайн туршлага бүхий орнуудын жишгээр аль болох бага зардлаар чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд улс орон бүр өөр өөрийн орны онцлогт тохирсон үр ашигтай цалин хөлсний систем бий болгосон байна. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, үр нөлөө нь эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалингаас шууд хамааралтай тул 1) эмнэлгийн байгууллагуудын бие даасан байдал, эрх мэдлийг нэмэгдүүлэх, 2) санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллага эмч, ажилтнуудынхаа цалин хөлсийг ажлын гүйцэтгэл болон чанарт тулгуурлан коэффициентоор өсгөх боломжтой байх, мөн шийдвэр гаргах бие даасан байдлаа хадгалах явдал чухал юм. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал, Шведэд эмч нарын цалин бусад салбарын цалингийн дунджаас 1,65 дахин, АНУ-д 7,2 дахин, Германд 6 дахин өндөр байдаг гэсэн судалгаа байна. Баруун Европын ихэнх орнуудад, тухайлбал, Герман, Бельги, Люксембург, Голланд, Швейцар, Франц зэрэг орнуудад эрүүл мэндийн даатгалын систем өндөр хөгжсөн байдаг учраас урамшуулалт (гонорар) цалингийн системийг хэрэглэдэг бол, төсвийн санхүүжилтийн загварыг ашиглаж байгаа орнуудад энэхүү системийг хэрэглэх боломжгүй ба зөвхөн амбулторын эмч нарт нэмэгдэл олгоход ашигладаг байна. Их Британи, Испани, Ирланд, Итали гэх мэтийн орнуудад нэг хүнээр тооцсон цалингийн системийг хэрэглэдэг бөгөөд энэ аргыг хэрэглэх үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах зардлын өсөлт хязгаарлагддаг учраас эмч, эмнэлгийн ажилтнууд аль болохоор өвчтөнд үзлэг, эмчилгээ хийхээс зайлсхийж урьдчилан сэргийлэх үзлэг олноор хийхийг илүүд үздэг сөрөг талтай. Нэг иргэнээр тооцсон цалин хөлсний систем нь дараах 2 хэлбэртэй байна. 1) Ерөнхий нормативт цалингийн систем (Дани, Нидерланд) 2) Харьяаллын хүрээний хүн амын нас, хүйсэнд суурилсан нормативт цалингийн систем (Их Британи, Итали) Дани, Их Британи, Норвеги, Герман зэрэг орнуудад нэг иргэнээр тооцсон тогтмол цалингийн систем давамгайлах боловч урамшуулалт цалингийн систем мөн үйлчилдэг тул холимог системтэй. Энэхүү холимог систем нь эмнэлгийн тусламж үйлчилгээг идэвхжүүлэх хөшүүрэг болдог байна. Иргэд нь эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг гэж судалгаагаар тогтоогдсон зарим орнуудад, тухайлбал, Нидерланд, Франц, Германд – урамшуулалт цалингийн систем үйлчилдэг. Иргэдийн сэтгэл ханамж муутай Испани гэх мэтийн улс орнууд нэгжийн нормативт суурилсан цалингийн системтэй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw