125 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 125 - Үйлчлүүлэгч болон өвчтөндөө ур чадвар, аюулгүй байдал, сэтгэлзүйн үйлчилгээ хангалтгүй үзүүлэх, бие мах бодийн болон сэтгэцийн чадваргүй байдал нотлогдвол; - Сэтгэл зүйчийн үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл, хайхрамжгүй байдал гаргах. 27-р зүйл. Гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг сэргээх Бүртгэлийн гэрчилгээ нь хүчингүй болгосон сэтгэл судлаач нь хүчингүй болгосноос хойш хоёр жилийн дараа дахин сэргээх хүсэлтээ Удирдах зөвлөлд бичгээр гаргана. Зөвлөлөөс тогтоосон шаардлагыг хянан хэлэлцэнэ. Бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, тусгай/түр зөвшөөрөл/-ийг сэргээхээс мөн татгалзаж болно. 28-р зүйл. Шүүхэд гомдол гаргах Зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. 29-р зүйл. Хариуцагчийн эрх Хариуцагч сэтгэл судлаач нь аливаа хэргийн үе шатанд гэрчээр оролцох эрхтэй. VII.Бүлэг Мэргэжлийн харилцаа 30-р зүйл. Сэтгэл судлаачийн давуу эрх Сэтгэл судлаач нь үйлчлүүлэгч, өвчтөний зөвшөөрөлгүйгээр тухайн үйлчлүүлэгчид сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан аливаа мэдээллийг задруулахгүй байх болно. Харин шаардлагатай тохиолдолд холбогдох бүх бүртгэлд тэмдэглэгдэх бөгөөд тусгай зөвшөөрөлтэй сэтгэл судлаач, сэтгэл судлаачийн нарийн бичгийн дарга, бичиг хэргийн ажилтан зэрэгт нээлттэй байх болно. Энэхүү заалтыг зөрчин олж авсан аливаа нотлох баримт, мэдээллийг хууль бус, буруу зүйлд ашиглах боломжгүй болно. 31-р зүйл. Мэргэжилтнийг нэгтгэх Цаашид хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэгдсэн, бүртгэгдсэн, лицензтэй сэтгэл судлаачийг нэг үндэсний байгууллага дор нэгтгэх болно. Зөвлөл, Комисс д зохих ёсоор бүртгүүлж, зөвшөөрөл авсан сэтгэл судлаач нь тогтоосон хураамж төлсний дараа тухайн байгууллагын гишүүн болж, давуу эрх эдлэх боломж нээгдэнэ. 32-р зүйл. Сэтгэл судлаачийн ёс зүйн дүрэм Мэргэжлийн зохицуулах хороо нь сэтгэл судлаачдын магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагаас гаргасан сэтгэл судлаачийн ёс зүйн дүрмийг баталж, нийтлүүлнэ. VIII.Бүлэг Хориглосон үйлдэл, торгууль 33-р зүйл. Хориотой үйлдэл - Бүртгэлийн гэрчилгээ, хүчин төгөлдөр бус мэргэжлийн үнэмлэх, Зөвлөлөөс олгосон тусгай/түр зөвшөөрөлгүй/ этгээд сэтгэл судлалын мэргэжлийн ажил хийх, өөрийгөө мэргэжилийн сэтгэл судлаачаар төлөөлөхгүй байх; - Бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх болон тусгай/түр зөвшөөрөл/-ийг ямар ч зорилгоор өөр хүнд ашиглуулахгүй байх, ингэснээр мэргэшсэн бус хүн сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэхээс сэргийлэх; - Бүртгэлийн гэрчилгээ болон мэргэжлийн үнэмлэх, бусдын тусгай/түр зөвшөөрөл/- ийг өөрийн өмчлөлдөө ашиглах;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw