Судалгааны эмхэтгэл-боть 37

25 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 25 нэлээд хэсэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүйн улмаас эрүүл мэндийн анхан шатны зохих тусламж үйлчилгээг авч чаддаггүй. Энэ бэрхшээлийг даван туулахын тулд АНУ-ын засгийн газар Medicare, Medicaid хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн ба тэтгэврийн насныхан болон бага орлоготой иргэдийн эрүүл мэндийн зардлыг нөхөх зорилготой юм. Эдгээр хөтөлбөрийн сул тал нь эрүүл мэндийн бүх зардлыг хамруулж чадаагүйд оршино. АНУ-ын загварын онцлог бол туйлын өндөр өртөгтэй боловч эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь тэр хэмжээгээрээ сайн байж чадахгүй байгаа явдал юм. Эрүүл мэндийн зардлыг өндөр өртөг бүхий хоёрдогч, гуравдугаар шатлалын эмчилгээ, үйлчилгээнд хуваарилдаг тул ашиг багатай анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагууд хувийн хэвшлийн сонирхлыг төдийлөн татаж чаддаггүй байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний удирдлагыг төрийн байгууллагууд нь сайтар зохион байгуулж чаддаггүй тул өндөр өртөг бүхий хоёрдогч, гуравдагч шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж муутай иргэд эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай хэмжээнд авч чадахгүй байгаа нь асуудал болж байна. Их Британи NHS нь Их Британид амьдардаг бүх хүмүүст үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. NHS-ийн санхүүгийн гол эх үүсвэр нь татварын орлого бөгөөд улсын төсвөөс эрүүл мэндийн үйлчилгээнд ихээхэн зардал гаргадаг. Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 82.2% нь төсвөөс, 10% нь өргөн хэрэглээний барааны татварын эх үүсвэрээс, 7.8% нь өвчтөний зүгээс төлөх шимтгэлийн эх үүсвэрээс тус тус бүрддэг. Эрүүл мэндийн энэ тогтолцооны талаарх иргэдийн хүлээлт болон сөрөг хандлага их байдаг ч Их Британийн эрүүл мэндийн зардал Европын Холбоо болон OECD-ийн гишүүн бусад орнуудын дунджаас доогуур, хэмнэлт сайтай байж чаддаг байна. Герман Улс Германы эрүүл мэндийн систем нь иргэдэд хамгийн өргөн хүрээтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Эрүүл мэндийн үйлчилгээг ихэвчлэн төрийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлдэг ба нийгмийн даатгалын тогтолцоогоор санхүүжүүлдэг. Одоогоор дэлхийн 100 гаруй улс эрүүл мэндийн тогтолцоондоо энэ системийг нэвтрүүлээд байна. Энэ тогтолцоонд иргэдээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл авдаг ба иргэдийн орлогын байдалтай шууд хамааралтай байна. Ажил олгогч нь мөн давхар шимтгэл төлдөг. Эрүүл мэндийн суурь үйлчилгээний хамрах хүрээ хязгаарлагдмал ба нэмэлт даатгалын багцыг худалдаж авах боломжтой байдаг. Герман Улс эрүүл мэндийн холимог санхүүжилтийн тогтолцоотой бөгөөд өвчний даатгалын санг хараат бус бие даасан байгууллагууд удирддаг. Германд бараг бүх иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Герман Улс нь дэлхийд хамгийн хүчтэй эрүүл мэндийн тогтолцоотой орнуудын тоонд ордог бөгөөд нийтийн эрүүл мэндийн даатгалын бизнес сайн хөгжсөн байдаг. Хүн бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой. Нийт иргэдийн 90 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байдаг ба сар бүр тогтмол шимтгэл төлдөг. Хүн амын зарим хэсэг нь улсын даатгалын хөтөлбөрөөс гадна хувийн даатгалд нэмж хамрагддаг. Гэхдээ Германы эрүүл мэндийн санхүүжилтийн өрийн хэмжээ насжиж буй хүн амын бүтэцтэй холбоотойгоор нэмэгдэж байна. Герман Улс эрүүл мэндийн зардалдаа ҮНБ-ний 10.8%-ийг зарцуулдаг ба энэ нь OECD орнуудын дунджаас дээгүүр (7.9%) байна. Эрүүл мэндийн нийт зардлын улсын төсвөөс

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw