Судалгааны эмхэтгэл-боть 37

112 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 112 - Филиппин улсын иргэн, байнгын оршин суугч эсхүл гадаад улсын иргэн бол Филиппин улсад мэргэжлийн чиглэлээр албан ёсоор үйл ажиллагаа эрхэлдэг байх; - Дээд боловсролын комиссоос хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэгдсэн Филиппин эсхүл гадаадын их сургуульд сэтгэл судлалын чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн байх; - тусгай зөвшөөрөлтэй сэтгэл судлаач эсхүл туслах сэтгэл судлаачаар багадаа 200 цагийн клиникийн дадлага туршлагатай байх; - Ёс суртахуунтай холбоотой гэмт хэрэгт холбогдоогүй байх. Туслах сэтгэл судлаачийн тусгай зөвшөөрлийн шалгалтад хамрагдах өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан тохиолдолд хүсэлт гаргаж болно. - Филиппин улсын иргэн, байнгын оршин суугч эсхүл гадаад улсын иргэн бол Филиппин улсад сэтгэл судлалын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байх; - Дээд боловсролын комиссоос хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэгдсэн Филиппин эсхүл гадаадын их дээд сургуульд сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн, шалгалтад хамрагдсан сэдвүүдэд хангалттай оноо авсан байх; - Ёс суртахуунтай холбоотой гэмт хэрэгт холбогдоогүй байх. Сэтгэл судлаачдын лицензийн шалгалтад дараах сэдвүүдийг хамруулна. - Хувь хүнийг тодорхойлох онолууд; - Хэвийн бус сэтгэл судлал; - Сэтгэлзүйн үнэлгээ; - Сэтгэлзүйн зөвлөгөө ба сэтгэл засал. Энэхүү хуульд зааснаар сэтгэл судлаачийн шаардлагатай ур чадвар, мэдлэг боловсролтой хүнийг шалгалтгүйгээр бүртгэж болно. Өргөдөл гаргагч нь дараах бичиг баримтыг хороонд баталгаажуулна. Үүнд: - Сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, гурван жил ажилласан туршлагатай байх; - Сэтгэл судлалын магистрын зэрэг хамгаалсан, сэтгэл судлалын чиглэлээр хамгийн багадаа 5 жил ажилласан туршлагатай байх; - Төрийн болон хувийн байгууллагад сэтгэл судлаачаар ажилладаг сэтгэл судлалын бакалавр зэрэгтэй, сэтгэл судлаачаар багадаа 10 жилийн ажлын туршлагатай байх. Шалгалтын үнэлгээ - Сэтгэл судлаачийн лицензийн шалгалтад нийт (75%) ба түүнээс дээш оноогоор шалгалтад тэнцсэн гэж үзнэ. Гэхдээ нэр дэвшигч шалгалтын бүх сэдвээр хамгийн багадаа (60%)-ийн үнэлгээг авах ёстой. Хэрэв нийт үнэлгээ 75% гэсэн хэдий ч сэдвийн шалгалтаар 60%-аас доош үнэлгээ авсан бол 2 жилийн хугацаанд тухайн сэдвийн шалгалтыг дахин өгөх эрхтэй. Үнэлгээний тайлан - Мэргэжлийн зохицуулах хороо нь шалгалт авсанаас хойш хуанлийн 10 хоногийн дотор сэдэв бүрийн үнэлгээний талаар албан ёсны тайланг гаргана. Филиппин Улсад сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дараах байгууллагууд байна. Үүнд:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw