179 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 179 баталгаажуулах сургалт явуулах, дэмжлэг үзүүлэх; хүүхэд, өсвөр үеийнхний чадварыг хөгжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зохих мэдлэг, хандлага, ур чадварыг хөгжүүлэх; - Хамтын ажиллагаа: Сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн сөрөг нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд бусад салбартай хамтран ажиллах, багш нарын үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллах, гэр бүл, олон нийттэй ажиллах, хүүхэд, өсвөр үеийнхний идэвхтэй оролцоо; - Үйлчилгээ ба дэмжлэг: Хүртээмжтэй, хүүхдэд мэдрэмтгий, нууц мэдээлэл өгөх механизмаар хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх боломжтой байх, эрүүл мэнд болон бусад үйлчилгээний туслалцаа хүсэх; - Баталгаа, нотолгоо: Иж бүрэн мэдээлэл цуглуулах ажлыг хэрэгжүүлэх, ахиц дэвшил, үр нөлөөг хянахын тулд нарийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хөтөлбөр, интервенцийн дизайнд мэдээлэл, судалгаа хийх. Дээрх тайланд дурдсан хүчирхийлэл, дээрэлхэлтээс хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлыг хууль тогтоомжоор хэрхэн зохицуулж байгааг авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд: - Тусгай хууль тогтоомжоор зохицуулсан - Ерөнхий болон бусад хууль тогтоомжоор зохицуулсан байна. 1.Тусгай хууль тогтоомжоор гэдэг нь сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтээс хамгаалсан тусгайлсан хууль тогтоомж батлан хэрэгжүүлж байгааг хэлэх бөгөөд энэ хүрээнд зарим улс орнууд хүчин чармайлт гаргаж байна. Тухайлбал; БНСУ-д 2005 онд Сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан. Зорилго нь “Хохирогч сурагчдыг хамгаалах, түрэмгийлэгч сурагчдыг удирдан чиглүүлэх, сургах, хохирогч сурагчид болон түрэмгийлэгч сурагчдын хооронд эвлэрүүлэн зуучлах замаар сурагчийн хүний эрхийг хамгаалах, сурагчдыг нийгэмд зөв хүн болгон төлөвшүүлэх” явдал юм. Филиппинд Дээрэлхэлтийн эсрэг хууль (Anti-Bullying Act) нь бүх бага, дунд сургуулиас дээрэлхэх гэмт хэргийг шийдвэрлэх бодлого боловсруулж, холбогдох механизм, тайлагнах тогтолцоог бий болгож, зөрчлийн хариуцлагыг тодорхойлсон. Австралид 2003 онд сургуулийн орчинд дээрэлхэх, хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хандлагыг сурталчлах зорилгоор Үндэсний аюулгүй сургуулиудын ерөнхий бүтэц (the National Safe Schools Framework)-ийг боловсруулсан бөгөөд 2004 онд Сургуульд дэмжлэг үзүүлэх хууль (Schools Assistance Act)-аар хуульчилсан байна. Финландад Суурь боловсролын хууль (Basic Education Act)-ийн 29 дүгээр зүйлд сурагч бүр сургуулийн аюулгүй орчинд байх эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу боловсролын байгууллагууд сурагчдыг сургууль дээрээ хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Шведэд 2009 онд баталсан Ялгаварлан гадуурхахын эсрэг хууль (Discrimination Act) болон 2010 онд баталсан Боловсролын тухай хууль (Education Act)-аар сургуулиудад ялгаварлан гадуурхах, дээрэлхэлтийн аливаа хэлбэрийг хориглодог бөгөөд Боловсролын хуулийн дагуу сургуулиуд дээрэлхэх гэмт хэргийн бүх тохиолдлыг шалгаж, мэдээлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх төлөвлөгөөг жил бүр боловсруулах үүрэгтэй байдаг. Мөн хуульд дээрэлхсэн гэмт хэргийн талаар мэдээлсэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw