193 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 193 соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тус зөвлөл нь цагдаагийн ерөнхий газартай хамтран ажилладаг байна. Цахим орчин дахь хүүхэд, залуучуудыг хамгаалах асуудлыг “Насанд хүрээгүй хүмүүсийн интернэтийн аюулгүй орчныг бүрдүүлэх тухай хууль”, Насанд хүрээгүй хүмүүсийн аюулгүй интернэт хэрэглээг бий болгох үндсэн төлөвлөгөөг үндэслэн Дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн яам, холбогдох агентлагууд, Үндэсний цагдаагийн газар бусад төрийн болон хувийн байгууллагууд хамаарах бөгөөд тэдгээр нь интернэтийн аюулгүй хэрэглээний талаар сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Насанд хүрээгүй хүмүүсийн интернетийн аюулгүй орчныг бүрдүүлэх тухай хууль(Act on Development of an Environment that Provides Safe and Secure Internet Use for Young People)205 Тус хуулийг 2008 онд баталсан бөгөөд энэхүү хуулиар насанд хүрээгүй буюу 18 наснаас доош насны хүмүүст интернэтийг зохистой ашиглах чадварыг эзэмшүүлэх, шүүлтүүрийн тархалтыг дэмжих замаар насанд хүрээгүй хүмүүсийн хортой агуулга бүхий мэдээллийг үзэх боломжийг багасгах, иргэдэд интернэтийн зохистой хэрэглээг зохицуулах үүргийг ногдуулж, түүнийг төр засгаас дэмжих бодлогыг баримталсан. Мөн холбогдох засаг захиргаа, интернэттэй холбоотой бизнес эрхлэгчид, эцэг эхчүүд, асран хамгаалагчдад хүүхдийг хор хөнөөлтэй мэдээллээс хамгаалах арга хэмжээ авах (интернэтийн зохистой хэрэглээний талаар сурталчлах, боловсрол олгох, хүүхдийн хэрэглэж буй цахим төхөөрөмжид шүүлтүүр хэрэглэж буй эсэхэд хяналт тавих гм) үүрэг хариуцлагыг ногдуулах болсон байна. Насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч хортой мэдээллийг шүүгч үйлчилгээг ашиглахгүй гэсэн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд цахим төхөөрөмж үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчдээс шүүгч програмыг ашиглахад хялбар байдлаар суурилуулж тухайн бүтээгдэхүүнийг борлуулах, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд заавал биелүүлэхийг шаардах эрхтэй. Хуульд зааснаар цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг “Цахим орчинд насанд хүрээгүй хүмүүст аюулгүй мэдээллийн орчныг бүрдүүлэх хороо” хариуцахаар заасан байна. Энэхүү хуулийн гол зорилго нь хүүхдэд сөргөөр нөлөөлөх мэдээллээс урьдчилан сэргийлэх, шүүгч програм хангамжийг өргөн нэвтрүүлэх боломжийг бий болгох, ингэснээр хүүхдүүдийг цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. ФИНЛАНД УЛС Финланд улс нь сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн түвшингээрээ харьцангуй багатай орны тоонд ордог. Түүнчлэн Олон улсын сургалтын чанарын үнэлгээний PISA байгууллагын үнэлгээгээр эхний 5-рт орж байна. Энэ нь тус орны сургалтын тогтолцоо, чанар, аюулгүй байдал, сурах таатай нөхцөл боломжоор сайн хангагдсан болохыг илэрхийлж байна. Гэсэн хэдий ч хүүхэд залуучуудын 15 орчим хувь нь сургуульд байхдаа дээрэлхэлт, хүчирхийллийн янз бүрийн хэлбэрт өртдөг гэсэн ерөнхий статистик мэдээ байдаг. Тиймээс Финланд улс сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг сэтгэл эмзэглүүлсэн асуудал гэж үзсэн хэвээр байгаа ажээ. 205 Act on Development of an Environment that Provides Safe and Secure Internet Use for Young People https://www8.cao.go.jp/youth/youth-harm/law/pdf/for_english.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw