51 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 51 Эрүүл мэндийн санхүүжилт, зарцуулалт Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн 79 хувийг татвараас, 15 хувийг нөхөн төлбөр, 6 хувийг хандив тусламжаар бүрдүүлдэг. Эрүүл мэндийн яамны төсвийн зарцуулалтын 37 орчим хувийг боловсон хүчний зардал (амралт, нөхөн олговор, шагнал урамшуулал, гэр бүлийн тэтгэмж, бусад), 6.2%-ийг нийгмийн даатгалын зардал (ажил олгогч, ажилчдын эрүүл мэндийн нийгмийн даатгал, тэтгэвэр) ба 46%-ийг бараа, үйлчилгээний зардал, 11%-ийг бусад хөрөнгийн зардалд зарцуулдаг. Нийгмийн хамгааллын алба нь 21%-ийг бараа худалдан авахад, 55%-ийг цалин хөлс, 6.8%-ийг бусад менежментийн зардалд, 1.3%-ийг гуравдагч этгээдэд үзүүлэх үйлчилгээнд, 2.3%- ийг бусад хүмүүст зарцуулдаг байна. Эрүүл мэндийн даатгал41 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн яам нь төвлөрүүлэн удирдаж Нийгмийн хамгааллын алба, Зэвсэгт хүчин тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Перугийн Ерөнхий сайд, яамдын зөвлөл хамтран улс орны эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, дүрэм журам, стратеги боловсруулж, бодлогыг Конгресст өргөн барьдаг. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг Перугийн засаг захиргааны 25 бүсийн удирдагчдад шилжүүлдэг. 2009 онд Эрүүл мэндийн яамнаас үндэсний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталсан. Уг хуулиар эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж, эрүүл мэндийн даатгалд нэн ядуу амьдарч буй хүмүүсийг наснаас үл хамааран автоматаар бүртгэдэг болсон. Одоогоор хүн амын 80 орчим хувь энэ даатгалд үнэгүй хамрагдаж, 20 хувь нь эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг. Эрүүл мэндийн даатгалын орлогын 65.3% нь шимтгэл, татвараас, үлдсэн хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлдэг. Эрүүл мэндийн даатгалын 43%-ийг тэтгэмжид, 33%-ийг цалин, тэтгэвэрт зарцуулсан байна. Хувийн даатгал: Хувийн даатгал буюу урьдчилж төлбөр төлөх үйлчилгээ нь хүн амын 2%-аас бага хувийг хамардаг. Перу улсад захиалагч нь хувийн даатгалын тогтолцоо эсвэл хувийн даатгалтай холбоотой EPS-т хамрагдаагүй тохиолдолд хамтарсан төлбөр хийхгүй. 2.7. БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС Эрх зүйн зохицуулалт Казахстан Улсад эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг Иргэдийн эрүүл мэнд ба эрүүл мэндийг хамгаалах тогтолцооны тухай хуулиар зохицуулсан. Хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу дараах эх үүсвэрээс санхүүжүүлж байна. Үүнд:42 төсвийн хөрөнгө; нийгмийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө; сайн дурын эмнэлгийн даатгалын хэрэгсэл; төлбөртэй үйлчилгээгээр олсон хөрөнгө; нэмэлт төлбөрөөс хүлээн авсан хөрөнгө; хувь хүн, хуулийн этгээдээс сайн дурын хандив хэлбэрээр авсан хөрөнгө; Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомжид харшлахгүй бусад эх сурвалж. 41 https://www.pacificprime.com/country/americas/peru-health-insurance-pacific-prime-internationa/ 42 О здоровье народа и системе здравоохранения, https://adilet.zan.kz/rus/docs/K2000000360
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw