182 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 182 ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Хүүхдийн эрхийн тухай конвенц199 буюу хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ нь 1990 онд батлагдсан бөгөөд үүнийг оролцогч бүх улс орнууд хэрэгжүүлэх үүрэгтэй. Конвенц нь хүүхэд бүрийг ЭРХ ЭДЛЭГЧ, харин насанд хүрсэн хүн бүрийг ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧ хэмээн тодотгож, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах гэдэг нь тэдний хуульд заасан эрхийг эдлүүлж, түүнийг зөрчихгүй байх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн тохиолдолд тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх, хэвийн орчинд ороход туслах нь асран хамгаалагч, гэр бүл, төрийн байгууллагын үүрэг юм. Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй гэж заажээ. ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-2030 Тогтвортой хөгжлийн зорилго 2030 нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг олон талт асуудал болгон авч үзэж, хэд хэдэн зорилго, зорилтын хүрээнд тодорхой амлалтуудыг тусгасан. Тухайлбал, ТХЗ 4-ийн хүрээнд хүний эрхийн талаарх мэдлэг, ур чадварын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, энх тайван, хүчирхийлэлгүй соёлыг сурталчлах (зорилт 4.7), түүнчлэн хүүхэд, хүйс, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой эмзэг байгууламж, аюулгүй, хүчирхийлэлгүй, хүртээмжтэй, үр дүнтэй сургалтын орчинг хүн бүрээр хангах (зорилт 4.а). Түүнчлэн энх тайван, хүртээмжтэй нийгмийг дэмжих тухай SDG 16-ын хүрээнд 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрт хүүхдийн хүчирхийлэл, мөлжлөг, хүний наймаа болон бүх төрлийн хүчирхийлэл, эрүү шүүлтийг таслан зогсоох тодорхой зорилт тусгагдсан (зорилт 16.2). Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийг арилгах арга хэмжээ нь бусад олон улсын конвенц, амлалтын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийг хамгаалахыг улс орнуудад үүрэг болгодог. Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ын зорилт 4-т чанартай боловсролын дэмжих буюу бүх нийтэд хүртээмжтэй, чанартай боловсролыг баталгаажуулж, насан туршийн боловсролыг дэмжих, зорилт 5 жендэрийн тэгш байдал буюу жендэрийн тэгш байдалд хүрч, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах болон зорилт 3-эрүүл мэндийг дэмжих буюу бүх насны бүх хүмүүсийн эрүүл амьдралыг баталгаажуулж, сайн сайхан байдлыг дэмжих зорилтуудын хүрээнд дэлхийн улс орнууд сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтээс сурагчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн байдаг. 1.2 БУСАД ОРНУУДЫН СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮЧИРХИЙЛЭЛ, ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС БНСУ нь 51.5 сая хүн амтай бөгөөд 24-35 насны хүмүүсийн 70 хувь нь дээд боловсролтой байгаа нь тус улсын сүүлийн үеийн ерөнхий боловсролын чанарын түвшнийг харуулж байна.200 Мөн сурагчдын мэдлэгийн чанарыг стандартчилсан тестээр хэмждэг бөгөөд олон улсын сургалтын чанарын үнэлгээ (PISA)-ээр байнга өндөр үнэлгээтэй орны тоонд ордог юм. 2020 199 МУ-ын ОУ-ын гэрээ, Хүүхдийн эрхийн тухай конвенц http://www.legalinfo.mn/law/details/1276?lawid=1276 200 WENR https://wenr.wes.org/2018/10/education-in-south-korea 182 ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Хүүхдийн эрхийн тухай конвенц199 буюу хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ нь 1990 онд батлагдсан бөгөөд үүнийг оролцогч бүх улс орнууд хэрэгжүүлэх үүрэгтэй. Конвенц нь хүүхэд бүрийг ЭРХ ЭДЛЭГЧ, харин насанд хүрсэн хүн бүрийг ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧ хэмээн тодотгож, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах гэдэг нь тэдний хуульд заасан эрхийг эдлүүлж, түүнийг зөрчихгүй байх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн тохиолдолд тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх, хэвийн орчинд ороход туслах нь асран хамгаалагч, гэр бүл, төрийн байгууллагын үүрэг юм. Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй гэж заажээ. ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-2030 Тогтвортой хөгжлийн зорилго 2030 нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг олон талт асуудал болгон авч үзэж, хэд хэдэн зорилго, зорилтын хүрээнд тодорхой амлалтуудыг тусгасан. Тухайлбал, ТХЗ 4-ийн хүрээнд хүний эрхийн талаарх мэдлэг, ур чадварын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, энх тайван, хүчирхийлэлгүй соёлыг сурталчлах (зорилт 4.7), түүнчлэн хүүхэд, хүйс, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой эмзэг байгууламж, аюулгүй, хүчирхийлэлгүй, хүртээмжтэй, үр дүнтэй сургалтын орчинг хүн бүрээр хангах (зорилт 4.а). Түүнчлэн энх тайван, хүртээмжтэй нийгмийг дэмжих тухай SDG 16-ын хүрээнд 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрт хүүхдийн хүчирхийлэл, мөлжлөг, хүний наймаа болон бүх төрлийн хүчирхийлэл, эрүү шүүлтийг таслан зогсоох тодорхой зорилт тусгагдсан (зорилт 16.2). Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийг арилгах арга хэмжээ нь бусад олон улсын конвенц, амлалтын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийг хамгаалахыг улс орнуудад үүрэг болгодог. Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ын зорилт 4-т чанартай боловсролын дэмжих буюу бүх нийтэд хүртээмжтэй, чанартай боловсролыг баталгаажуулж, насан туршийн боловсролыг дэмжих, зорилт 5 жендэрийн тэгш байдал буюу жендэрийн тэгш байдалд хүрч, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах болон зорилт 3-эрүүл мэндийг дэмжих буюу бүх насны бүх хүмүүсийн эрүүл амьдралыг баталгаажуулж, сайн сайхан байдлыг дэмжих зорилтуудын хүрээнд дэлхийн улс орнууд сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтээс сурагчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн байдаг. 1.2 БУСАД ОРНУУДЫН СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮЧИРХИЙЛЭЛ, ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС БНСУ нь 51.5 сая хүн амтай бөгөөд 24-35 насны хүмүүсийн 70 хувь нь дээд боловсролтой байгаа нь тус улсын сүүлийн үеийн ерөнхий боловсролын чанарын түвшнийг харуулж байна.200 Мөн сурагчдын мэдлэгийн чанарыг стандартчилсан тестээр хэмждэг бөгөөд олон улсын сургалтын чанарын үнэлгээ (PISA)-ээр байнга өндөр үнэлгээтэй орны тоонд ордог юм. 2020 199 МУ-ын ОУ-ын гэрээ, Хүүхдийн эрхийн тухай конвенц 200 WENR https://wenr.wes.org/2018/10/education-in-south-korea
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw