Судалгааны эмхэтгэл-боть 37

158 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 158  2010 оны Тэгш эрхийн хуулийн талаарх мэдлэг  Насаар ялгаварлан гадуурхах  Хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхах  Хүйсээр ялгаварлан гадуурхах  Гэрлэлтээр ялгаварлан гадуурхах  Жирэмслэлт ба амаржсанаар ялгаварлан гадуурхах  Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах  Шашин болон итгэл үнэмшлээр ялгаварлан гадуурхах  Хүйсээр ялгаварлан гадуурхах  Бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхах Хүний эрхийн боловсролд парламентын оролцоо Парламентаас Хүний эрхийн хамтарсан хороо (Human rights joint committee) байгуулагддаг. Уг хороо нь Төлөөлөгчдийн танхим болон Лордуудын танхимаас томилогдсон арван хоёр гишүүнээс бүрддэг ба Их Британи дахь хүний эрхтэй холбоотой асуудалд хяналт тавьдаг. Хорооны ажил нь Засгийн газрын хууль тогтоомж бүрийг хүний эрхэд нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй ба үүнд, 1998 оны Хүний эрхийн тухай хуулиар баталгаажсан Европын хүний эрхийн конвенц (ECHR), Их Британийн олон улсын гэрээнд багтсан хүний эрхийн хуулийг баримталдаг.170 Хүний эрхийн хамтарсан хороо нь хүний эрхийн боловсрол болон сурталчилгааны ажилд шууд оролцдоггүй ба Хүний эрхийн комисст энэ үүргийг хүлээлгэдэг. Учир нь Хүний эрхийн хамтарсан хороо нь хууль тогтоомжид хяналт тавьж, дүгнэлт гаргах үндсэн үүргээ гүйцэтгэхэд нөлөөлж болзошгүй байдаг. Харин Хүний эрхийн комиссын санал болгож буй хууль тогтоомжид дүгнэлт хийж тайланг комисст хүргүүлж болно.171 Мөн парламентад суудалтай намуудын хүний эрхийн бүлэг (PHRG-All-Party Parliamentary Human Rights Group) гэж байх ба энэ нь парламентын намуудын нэгдсэн бүлэг (APPG- All-Party Parliamentary Group)-ийн нэг хэсэг юм. Уг бүлгийн гишүүд нь нам харгалзахгүй хамтын ажиллагааны зарчмаар ажиллах бөгөөд үндэсний болон олон улсын хүрээнд хүний эрхийг хангах, ялангуяа шийдвэр гаргагчид болон иргэдийн хооронд маргаан мэтгэлцээн үүсгэж буй иргэний болон улс төрийн эрхийн зөрчилтэй асуудлуудын талаарх мэдлэг, ойлголт өгөх, ийм төрлийн шийдвэрүүдийг засаж залруулах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах лобби ажиллагаа явуулах зорилготой. Намуудын хамтарсан хүний эрхийн бүлэг нь шийдвэр гаргагчдад зориулсан зөвлөмж гаргах, тэдний гаргасан шийдвэртэй холбоотойгоор хүний эрхийн зөрчилд хариуцлага тооцох, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах, олон улсын хүний эрхийн ойлголтыг хүндэтгэн сурталчлах зорилгын дор парламентын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Ингэснээр тус бүлэг нь улс төрийн хувьд төвийг сахисан, хүний эрхэд суурилсан өргөн хүрээний зөвшилцлийг бий болгодог. Түүнчлэн уг бүлэг нь Их Британийн улс төрчдийн хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих замаар хүний эрх нь зөрчигдсөн хохирогчдыг хамгаалахаас гадна олон улсын форумд хүний эрхийн асуудлыг өргөн хүрээнд хөндөж тавихыг Их Британийн Засгийн газарт уриалан ажилладаг. Мөн Их Британийн улс төрчдийн олон улсын хүний эрхийн 170 https://committees.parliament.uk/committee/93/human-rights-joint-committee/role/ 171 The parliamentary committee as promoter of human rights: The UK’s Joint Committee on Human Rights. Commonwealth Human Rights Initiative 2007. https://www.humanrightsinitiative.org/publications/hradvocacy/parliamentary_committee_aspromoter_of_hr.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw