173 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 173 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон сургуулийн хүчирхийлэл болон дээрэлхэлтийн олон улсын симпозиумаар сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн дэлхийн төлөв байдлын тайланг авч хэлэлцээд сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд дараах асуудлыг бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэхдээ харгалзан үзэхийг зөвлөсөн байна. Үүнд: - Манлайлал: Сургуулийн орчин дахь хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлэл, дээрэлхэлтээс хамгаалсан үндэсний хууль тогтоомж, бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг шийдвэрлэх хангалттай нөөцийг хуваарилах; - Сургуулийн орчин: Аюулгүй, хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлэх, сургуулийн хүчирхэг менежмент, мөн сургуулийн бодлого, ёс зүйн дүрмийг боловсруулж мөрдүүлэх, тэдгээрийг зөрчсөн ажилтнуудад хариуцлага тооцох; - Чадавх: Багш нар болон бусад ажилтнуудад хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэх үйлдлүүдэд хариу арга хэмжээ авах арга барилыг эзэмших мэдлэг, ур чадвар олгох сургалт явуулах, дэмжлэг үзүүлэх; хүүхэд, өсвөр үеийнхний чадварыг хөгжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, ур чадварыг хөгжүүлэх; - Хамтын ажиллагаа: Сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн сөрөг нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд бусад салбартай хамтран ажиллах, багш нарын үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллах, гэр бүл, олон нийттэй ажиллах, хүүхэд, өсвөр үеийнхний идэвхтэй оролцоог дэмжих; - Үйлчилгээ ба дэмжлэг: Хүртээмжтэй, мэдэрмжтэй, хүүхдэд чиглэсэн нууц мэдээлэл өгөх механизмаар хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх боломжтой байх, эрүүл мэндийн болон бусад чиглэлийн үйлчилгээ, туслалцаа үзүүлэх; - Баталгаа, нотолгоо: Иж бүрэн мэдээлэл цуглуулах тогтолцоо бүрдүүлэх, ахиц дэвшил, үр нөлөөг хянахын тулд нарийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хөтөлбөр, интервенцийн дизайнд мэдээлэл, судалгаа хийх. Судалгаанд хамрагдсан орнуудын туршлагыг тоймлон танилцуулбал: БНСУ Олон Улсын сургалтын чанарын үнэлгээний PISA байгууллагын үнэлгээгээр тогтмол дээгүүр байр эзэлдэг буюу ЕБС-ийн сургалтын чанар сайтай улсын нэг боловч сургуулийн орчин дахь дээрэлхэлт, гадуурхалт, хүчирхийллийн нөхцөл байдал нь анхаарал татсаар байгаа юм. Иймд 2005 онд “Сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг батлан гаргажээ. Энэ хуулийн хүрээнд сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, гадуурхалтыг илрүүлэх, шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирогч сурагчийг хамгаалах, зөрчил гаргасан сурагчид хариу арга хэмжээ авах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг цогц ажлыг зохион байгуулах хороо, газар, хэлтсийн чиг үүрэг, уялдаа холбоог тодорхой болгож, үе тэнгийнхний санал асуулгын механизмыг бүрдүүлсэн. Түүнчлэн, тус улсын “Насанд хүрээгүйчүүдийн тухай хууль”-иар 13 ба түүнээс доош насныханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж зохицуулсан байдаг бөгөөд сургуулийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 2020-2024 оны хөтөлбөрийн хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээх насны доод хязгаар 14 байсныг 13 болгохоор төлөвлөжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw