Судалгааны эмхэтгэл-боть 37

185 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 185 Сургуулийн орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх бүс нутгийн хороод (Regional Committees for Countermeasures against School Violence) Сургуулийн орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх хорооноос бүс нутгийн хороодыг дарга 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулдаг. Хотын захирагч, засаг дарга болон боловсролын газрын дарга нар хорооны үйл ажиллагаатай холбоотойгоор дэд хороог байгуулж болно. Хорооны чиг үүрэг: - мастер төлөвлөгөөний дагуу жил бүр сургуулийн орчин дахь хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах; - тухайн бүс нутгийн сургууль болон цагдаагийн газраас гаргасан сургуулийн орчин дахь хүчирхийллийн дүн мэдээг авч дүн шинжилгээ хийх; - зөвлөгөө, мэдээлэл өгөх байгууллага ажиллуулан тухайн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах. Мөн сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг сургууль бүрийн авч хэрэгжүүлэх төлөвлөгөө, бусад байгууллагын хамтын ажиллагааны уялдаа холбоо, дэмжлэгийг зохицуулах зохицуулах хороог байгуулж болно. Боловсролын газар (Offices of Education) – Боловсролын газраас хотын сургууль бүрд сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг нэгжийг байгуулж хамтран ажиллаж түүний үйл ажиллагаанд хяналт тавина. Тус газар нь: - сургууль бүрийн сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг арга хэмжээний төлөвлөгөөг хянаж, хэрэгжилтэд хяналт тавих; - сургуулийн орчин дахь хүчирхийллийн талаар мөрдөн байцаах ажил зохион байгуулж, авч хэрэгжүүлж байгаа болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар сургалт судалгаа хийж олон нийтэд мэдээлэх; - уг асуудлыг таслан зогсоох, илрүүлэх, зөвөлгөө мэдээлэл өгөх тусгай байгууллага байгуулж үйл ажиллагааг хянах; - холбогдох байгууллагатай хамтран ажиллах чиг үүрэгтэй байна. Боловсролын газрын дэд дарга нар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, зөвлөгөө өгөх дараах эрх үүрэгтэй байна. - сургуулийн орчинд хүчирхийлэлд өртсөн сурагчдад зөвлөгөө өгөх; - дээрэлхэлт, хүчирхийлэл үйлдсэн сурагчдыг мөрдөн байцаах; - шаардлагатай тохиолдолд хүчирхийлэл үйлдсэн сурагчийн эцэг эхийг шалгах; - сургуулийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан чиглүүлэх; - сургуулийн орчин дахь элдэв бүлэглэл тэдний үйл ажиллагааг олж илрүүлэх, таслан зогсоох, илрүүлэхийн тулд хувийн байгууллага, албан газрыг нэгжих мөрдөн байцаалтыг цагдаагийн ерөнхий газар болон харьяа дүүргийн цагдаагийн газартай хамтран явуулах эрхтэй байна. Сургуулийн орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан хороо (The Autonomous Committees for Countermeasures against School Violence) Тус бие даасан хороо нь сургууль бүрд байх бөгөөд эсхүл хоёр сургууль хамтарч хамтарсан хороотой байж болно. Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон дарга болон эцэг эхийн хурлаар шууд сонгогдсон эцэг эхчүүд мөн хохирогч сурагчийн эцэг эхээс бүрдсэн 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw