195 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 195 Дээрэлхэлт гэх энэхүү маш өвөрмөц сэтгэл зүй, олон төрлийн таагүй үйлдлээс бүрдсэн байнга давтагдах үйлдлээс асар их хор хохирол үүдэн гарч байна. Гэтэл дээрэлхэлт гэдэг нь өнөөдөр хууль, эрх зүйн үүднээс төдий л сайн тодорхойлогдоогүй байсаар байгаа юм. а) Боловсролын хуулийн зохицуулалт Финландад суурь боловсролыг 7-17 насанд, ахлах сургуулийн боловсролыг 18-19 насанд олгодог байна. Суурь боловсролын үйл ажиллагааг зохицуулж буй Суурь боловсролын хууль (Basic education act 628/1998)208-д сургуулийн орчин дахь хүүхдийн аюулгүй суралцах нөхцөл, сургалтын таатай орчныг бүрдүүлэх талаар дараах байдлаар зохицуулсан байна. Тухайлбал, 29-р зүйл. Аюулгүй орчинд суралцах эрх 1. Боловсролд хамрагдаж буй сурагч аюулгүй орчинд суралцах эрхтэй. 2. Боловсролын байгууллага нь сурагчдыг хүчирхийлэл, дээрэлхэх, дарамтлахаас хамгаалах төлөвлөгөөг сургалтын хөтөлбөртэйгөө уялдуулан гаргаж, төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавина. Боловсролын үндэсний зөвлөл нь төлөвлөгөө боловсруулахтай холбоотой журмыг гаргаж, сургалтын цөм хөтөлбөртэй нь нийцүүлнэ. 3. Боловсролын байгууллага нь сургуулийн дотоод дэг журам, суралцагчдын сэтгэл ханамж, суралцах таатай нөхцөлийг бүрдүүлэх, сургуулийн хамт олны аюулгүй байдлыг хангах зорилгоор бусад журмын зохицуулалтыг боловсруулан батална. 4. Гуравдугаар дэд хэсэгт дурдсан сургуулийн дүрэм болон бусад журмын зохицуулалтууд нь сургуулийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийг хангахад шаардлагатай бүх практик нөхцөл бүрэлдүүлж, зохистой зан үйлийг тогтооно. Сургуулийн эд хөрөнгөтэй харьцах, сургуулийн байр болон сургуулийн орчинд хэрхэн явах, суух зэрэгтэй холбоотой журмыг ч мөн боловсруулан баталж болно. Мөн Финландын Засгийн газраас Суурь боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохицуулалтуудыг хангаагүй тохиолдолд аль ч сургуулийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах боломжтой. Харин Ерөнхий бүрэн дунд боловсролын тухай хууль (Act on General Upper Secondary Education (714/2018)) 209 -д ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчдын үүрэг, хариуцлагыг зохицуулсан ба тус хуулийн 30 дугаар зүйлд суралцагч нь бусдыг дээрэлхэх, дарамтлах, хамт олны таагүй байдал үүсгэхгүйгээр биеэ зөв боловсон авч явах, мөн бусдын дээрэлхэх, бусад сурагчдйн эрүүл, аюулгүй орчныг эрсдэлд оруулах үйлдлээс зайлсхийх үүрэгтэй гэж заасан байна. Хуулийн 40 дүгээр зүйлд суралцагчид нь эрүүл, аюулгүй сургалтын орчинд суралцах эрхтэй ба боловсролын байгууллага нь сурагчдыг дээрэлхэх, хүчирхийлэл, дарамтаас хамгаалах ёстой бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд Боловсролын цөм хөтөлбөртэй уялдуулан төлөвлөгөө боловсруулж, дүрэм журам, зааварчилгааг гарган мөрдүүлэх үүрэгтэй байна. Дээрэлхэлтийг таслан зогсоох арга хэмжээний талаарх зохицуулалт210 Суурь болон дунд боловсролын тухай хуулиудад зааснаар Финландад бусдыг дээрэлхсэн хүүхдийг ихэнхдээ донгодох, дээд тал нь хоёр цаг саатуулах эсхүл бичгээр сануулга өгөх арга хэмжээг авна. Энэ үндсэн дээр тухайн сурагчид хамгийн ихдээ гурван сарын хугацаатай сануулга өгч болно. Аюулгүй байдлын хувьд нэлээн эрсдэлтэй нөхцөлд хичээл тасалдуулсан сурагчийг тухайн ангиас эсхүл тухайн ангийн хичээлийн өөр бусад танхимаас хөөн гаргах, эсхүл бүр сургуулийн үйл ажиллагааг орхин явахыг тушааж болно. Мөн тухайн сурагчийг тэр 208 Суурь боловсролын тухай хууль 628/1998 https://www.finlex.fi/en/laki/kaannokset/1998/en19980628.pdf 209 https://www.finlex.fi/fi/laki/kaannokset/2018/en20180714.pdf 210 https://www.finlex.fi/en/laki/kaannokset/1998/en19980628.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw