Судалгааны эмхэтгэл-боть 37

56 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 56 2020-2021 онд ЭМД-ын сангийн шимтгэлийн орлого 130.6 тэрбум болсон ба шимтгэл төлөгчдийн тушаасан орлогын хэмжээ 2021 оны эхний хагаст өнгөрсөн оныхоос ихэссэн үзүүлэлттэй байна. 2020, 2021 оны 5 сарын байдлаарх Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого Эх сурвалж: ЭМДЕГ, 2021 Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн бүрдүүлэлт Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийг улсын төсөв, ЭМД, олон улсын байгууллагын хандив, тусламж, зээл болон хувь хүний төлбөр бүрдүүлнэ. Эрүүл мэндийн салбарын төсвийн саналыг ЭМЯ боловсруулж, СЯ нь төсвийг УИХ-д батлуулахаар оруулдаг.55 2006 онд Эрүүл мэндийг дэмжих тусгай санг байгуулсан нь эрүүл мэндийн салбарын төсвийн санхүүжилтийг өргөжүүлж, тамхи, архины онцгой татвар, импортын эмийн гаалийн татвараас тодорхой хувиар нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх болсон. Эрүүл мэндийг дэмжих сан нь дараах эх үүсвэрээс бүрдэж байна. Үүнд:  Архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь  Эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь  Тамхины онцгой албан татварын 2 хувь 2018 онд Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарын улсын төсвийн 1 хувиас бага байхаар баталсан. Сангийн хөрөнгийг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулдаг. Хэдийгээр сангийн эх үүсвэрийг хуулийн дагуу бүрдүүлж байгаа ч хэмжээ нь хэт бага учраас эрүүл мэндийн нийт зардалд улсын санхүүжилтийн эх үүсвэрийн эзлэх хувийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлэхгүй байна.56 ДЭМБ-аас олон улсын эрүүл мэндийн санхүүжилтийн талаар гаргадаг мэдээллээс57 харвал Монгол Улсын эрүүл мэндийн нийт зардлыг улсын төсөв, нийгмийн эрүүл мэндийн даатгал, гадны тусламж бүрдүүлж байгаа ба үлдсэн зардлын дийлэнхийг хувь хүн гаргаж байна. 55 ttps://mohs.gov.mn/uploads/userfiles/files/TA%209386_Technical%20Report_1_MON_LAST%2016022019.pdf 56https://mohs.gov.mn/uploads/userfiles/files/TA%209386_Technical%20Report_1_MON_LAST%2016022019.pdf 57 Global health expenditure database. WHO. https://apps.who.int/nha/database/country_profile/Index/en

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw