153 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 153 хөгжүүлэх зорилго бүхий олон улсын нээлттэй эх сурвалж буюу вэб сайтын нээлтийн ажиллагаа болсон. Уг вэб хуудаснаас хүний эрхийн боловсролыг виртуал хэлбэрээр олгох гарын авлага, материал, баримтат кино болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх, идэвхжүүлэхтэй холбоотой заавар зөвлөмж, холбогдох мэдээллийг авч ашиглах боломжтой болсон. (https://www.power-humanrightseducation.org) - Хүний эрхийн байгууллагуудаас хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд мониторинг хийх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан. Данийн Хүний эрхийн институтээс ХЭДК-ийн техникийн тусламжтайгаар хүний эрхийн боловсролд мониторинг хийх шалгуур үзүүлэлтийг боловсруулан ХЭК-ийн 39-р чуулганд танилцуулсан. Уг шалгуур үзүүлэлтүүдийг ТХЗ-ын 4.7.1-д тусгасан зорилтуудтай нийцүүлэн боловсруулсан бөгөөд цаашид Хүний эрхий боловсролын дэлхийн хөтөлбөрийг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. - ХЭДК-ийн 39-р чуулганаас хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаанд залуу хүмүүсийг татан оролцуулах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа нь бүх насны хүмүүсийн үүрэг боловч залуу хүмүүст сургагч багш хийх, нөлөөллийн ажиллагаа явуулах боломж олгох нь зөвхөн тэдний хандлага, ур чадвар, үүрэг хариуцлагыг сайжруулаад зогсохгүй, хүний эрхийг хамгаалах чиглэлд тэдний идэвхтэй үйл ажиллагаа, дэмжлэгийг авах том боломж юм. Албан болон албан бус сургалтын аль ч хэлбэр байсан залуу хүмүүс илүү энх тайванч, хариуцлагатай нийгмийг бүтээхэд манлайлах үүрэг рольтой байх болно. Түүнчлэн ХЭБДХ-ийн 4-р үе шатыг хэрэгжүүлэхэд дэлхийн улс орнуудын төр, засгийн газрууд идэвхтэй дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь чухал гэдгийг онцолсон. HRE-2020 санаачилга нь Хүний эрхийн боловсролын нээлттэй мэдээллийн вэб сайтыг дэмжин хөгжүүлж байгаа бөгөөд уг сайтад дэлхийн бүх улс орнууд хандаж мэдээллээ хуваалцах боломжтой гэдгийг онцолсон.162 ХЭБДХ-т хүний эрхийн боловсролын үйл ажиллагааны зарчмыг ийнхүү тодорхойлжээ.163 a) Иргэний, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрх болон хөгжих эрх зэрэг хүний эрхийн харилцан хамааралтай, салшгүй, хуваагдашгүй, түгээмэл зарчмыг хөхиүлэн дэмжих; б) Ялгаатай байдлыг хүндэтгэх хандлагыг дэмжих, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төр болон бусад үзэл санаа, үндэстний, цөөнхийн аль эсхүл нийгмийн гарал, биеийн эсхүл оюуны санааны байдал, бэлгийн баримжаа болон бусад асуудлаар нь ялгаварлах явдлыг эсэргүүцэх; в) Цаг үеийн болон тулгамдаж буй хүний эрхийн асуудал (ядуурал, зөрчил тэмцэл, ялгаварлан гадуурхалт гэх мэт)-уудад дүн шинжилгээ хийхийг уриалах, түүнчлэн хүний эрхийн стандартад нийцүүлж улс төр, нийгэм, эдийн засаг, технологи болон экологийн салбарын хурдацтай өөрчлөгдөж буй хөгжилд дүн шинжилгээ хийх явдлыг хөхиүлэн дэмжих; г) Олон нийт болон хувь хүмүүс хүний эрхийн хэрэгцээгээ тодорхойлж, түүнийгээ үр дүнтэй шаардах явдлыг бэхжүүлэх; 162 http://www.hre2020.org/node/46 163 http://daccess-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N05/253/74/PDF/N0525374.pdf?OpenElement
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw