Судалгааны эмхэтгэл-боть 37

171 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 171 УДИРТГАЛ Судалгааны захиалгын дагуу “Ерөнхий боловсролын сургуулийн ёс зүйн кодекс ба сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг хариу арга хэмжээний талаарх бусад орнуудын туршлага” сэдэвт судалгааны ажлыг Парламентын судалгааны хүрээлэнгийн Нийгмийн судалгааны сектор гүйцэтгэв. Судалгааны зорилго: ЕБС-ийн ёс зүйн кодекс болон сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг эрх зүйн орчин, бусад орнуудын практик туршлагыг харьцуулан судлах. Судалгааны хүрээ: Судалгаанд дэлхийн бусад орны сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлтийн байдал, олон улсад баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалтын зөвлөмж болон олон улсын сургалтын чанарын үнэлгээний PISA байгууллагын үнэлгээгээр эхний байранд ордог БНСУ, Япон, Сингапур, Финланд Улс, Тайванийн ЕБС-ийн ёс зүйн кодекс болон үе тэнгийнхний дээрэлхэлтийн эсрэг эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй арга хэмжээний практик туршлагыг харьцуулан судлав. Судалгааны бүтэц: Судалгааны мэдээллийг дараах 2 бүлэг асуудлын хүрээнд боловсруулсан: - Бүлэг I. Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг олон улсын байгууллагуудаас баримталж буй бодлого, нийтлэг зөвлөмж - Бүлэг II. Сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл дээрэлхэлт болон ЕБСийн ёс зүйн асуудлыг зохицуулж буй хууль, эрх зүйн орчин, холбогдох дүрэм журмын талаарх бусад орнуудын туршлага - Бүлэг II. Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, ёс зүйн зөрчлийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх бусад орнуудын практик туршлага СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ 2019 оны 11 дүгээр сард хуралдсан ЮНЕСКО-ийн 40 дүгээр чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 05-ны өдрийг “Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд олон сая хүүхэд, залуусын сурч боловсрох суурь эрхэд сөрөг нөлөө үзүүлж буй сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, үе тэнгийнхний дарамт шахалт, цахим дарамтанд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхлээд байна. Дэлхий дахинаа жил бүр 246 сая сурагч сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт нь буурч, сургууль завсардаж, мөн бие махбодын болон сэтгэл санааны хохирол амсаж байна. Түүнчлэн, КОВИД-19 цар тахлын үеэр сургуулийг түр хаах арга хэмжээ авсны улмаас зохистой бүтэц, хяналт байхгүй нөхцөлд хүүхэд, залуусын цахим хэрэглээ эрс нэмэгдсэн нь цахим дарамтад өртөх эрсдлийг нэмэгдүүлжээ. Үе тэнгийнхний дээрэлхэлт нь далд хэлбэрээр, давтагдан даамжирч улмаар хүүхдийг амиа хорлоход хүргэдэг учраас хүүхэд, эцэг эхчүүд, багш нар болон олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа маш чухал гэж үздэг. Хүчирхийлэл бол хувь хүний төрөлхийн шинж чанар гэхээс илүүтэй гэр бүл, найз нөхөд, сургуулийн орчин, нийгмийн 171 УДИРТГАЛ Судалгааны захиалгын дагуу “Ерөнхий боловсролын сургуулийн ёс зүйн кодекс ба сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг хариу арга хэмжээний талаарх бусад орнуудын туршлага” сэдэвт судалгааны ажлыг Парламентын судалгааны хүрээлэнгийн Нийгмийн судалгааны сектор гүйцэтгэв. Судалгааны зорилго: ЕБС-ийн ёс зүйн кодекс болон сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг эрх зүйн орчин, бусад орнуудын практик туршлагыг харьцуулан судлах. Судалгааны хүрээ: Судалгаанд дэлхийн бусад орны сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлтийн байдал, олон улсад баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалтын зөвлөмж болон олон улсын сургалтын чанарын үнэлгээний PISA байгууллагын үнэлгээгээр эхний байранд ордог БНСУ, Япон, Сингапур, Финланд Улс, Тайванийн ЕБС-ийн ёс зүйн кодекс болон үе тэнгийнхний дээрэлхэлтийн эсрэг эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй арга хэмжээний практик туршлагыг харьцуулан судлав. Судалгааны бүтэц: Судалгааны мэдээллийг дараах 2 бүлэг асуудлын хүрээнд боловсруулсан: - Бүлэг I. Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг олон улсын байгууллагуудаас баримталж буй бодлого, нийтлэг зөвлөмж - Бүлэг II. Сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл дээрэлхэлт болон ЕБСийн ёс зүйн асуудлыг зохицуулж буй хууль, эрх зүйн орчин, холбогдох дүрэм журмын талаарх бусад орнуудын туршлага - Бүлэг II. Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, ёс зүйн зөрчлийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх бусад орнуудын практик туршлага СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ 2019 оны 11 дүгээр сард хуралдсан ЮНЕСКО-ийн 40 дүгээр чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 05-ны өдрийг “Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд олон сая хүүхэд, залуусын сурч боловсрох суурь эрхэд сөрөг нөлөө үзүүлж буй сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, үе тэнгийнхний дарамт шахалт, цахим дарамтанд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхлээд байна. Дэлхий дахинаа жил бүр 246 сая сурагч сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт нь буурч, сургууль завсардаж, мөн бие махбодын болон сэтгэл санааны хохирол амсаж байна. Түүнчлэн, КОВИД-19 цар тахлын үеэр сургуулийг түр хаах арга хэмжээ авсны улмаас зохистой бүтэц, хяналт байхгүй нөхцөлд хүүхэд, залуусын цахим хэрэглээ эрс нэмэгдсэн нь цахим дарамтад өртөх эрсдлийг нэмэгдүүлжээ. Үе тэнгийнхний дээрэлхэлт нь далд хэлбэрээр, давтагдан даамжирч улмаар хүүхдийг амиа хорлоход хүргэдэг учраас хүүхэд, эцэг эхчүүд, багш нар болон олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа маш чухал гэж үздэг. Хүчирхийлэл бол хувь хүний төрөлхийн шинж чанар гэхээс илүүтэй гэр бүл, найз нөхөд, сургуулийн орчин, нийгмийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw