172 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 172 хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болж төлөвшдөг хандлага, зан үйл юм. Хэвшмэл зан үйлийг өөрчилж болох ба сөрөг зан үйлийг ч мөн хэвшихээс урьдчилан сэргийлэх боломжтои. Хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийн эсрэг хэдий чинээ үр нөлөөтэй арга хэмжээ авч хэрэгжүүлнэ төдий чинээ тухайн зан үйлийг өөрчилж, улмаар хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлж болно. Сургуулийн орчинд гарч буй үе тэнгийнхний хүчирхийлэлд хариу арга хэмжээ авахгүй байгаа нь хүчирхийлэл сургуулийн орчинд төдийгүй цахим орчинд газар авах шалтгаан болж байна. Олон улсад сургуулийн орчин дахь дээрэлхэлт, хүчирхийллийн асуудлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн конвенц болон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийн талаарх улс орнуудын тайланг хэлэлцэж гаргасан зөвлөмжийн хүрээнд зохицуулдаг ба улс орнууд үндэсний хууль тогтоомжийг батлах, сайжруулах, хэрэгжилтийг үр нөлөөтэй хангах арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилго 2030 нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг олон талт асуудал болгон авч үзэж, хэд хэдэн зорилго, зорилтын хүрээнд тодорхой амлалтуудыг тусгасан. Тухайлбал, ТХЗ 4-ийн хүрээнд хүний эрхийн талаарх мэдлэг, ур чадварын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, энх тайван, хүчирхийлэлгүй соёлыг сурталчлах (зорилт 4.7);түүнчлэн хүүхэд, хүйс, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой эмзэг байгууламж, аюулгүй, хүчирхийлэлгүй, хүртээмжтэй, үр дүнтэй сургалтын орчинг хүн бүрээр хангах (зорилт 4.а); энх тайван, хүртээмжтэй нийгмийг дэмжих тухай SDG 16-ын хүрээнд 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрт хүүхдийн хүчирхийлэл, мөлжлөг, хүний наймаа болон бүх төрлийн хүчирхийлэл, эрүү шүүлтийг таслан зогсоох (зорилт 16.2) гэх мэт тодорхой зорилтууд тусгагдсан. Судалгаанд хамрагдсан орнуудын туршлагаас үзэхэд, сургуулийн орчин дахь дээрэлхэлт, хүчирхийллийн асуудлыг тусгай хуулиар, эсхүл ерөнхий болон бусад хууль тогтоомжийн хүрээнд зохицуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ёс зүйн кодекс буюу загвар дүрмийн тухайд нийтээр дагаж мөрдөх стандарт дүрэм байхгүй байгаа бөгөөд улс орон бүр олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж,бусад орнуудын сайн туршлага болон өөрийн орны нөхцөл байдалдаа тохируулан эрх зүйн орчин, тогтолцоогоо бүрдүүлж байна. ЕБС-д ёс зүйн асуудлаа ихэвчлэн сургуулийн дүрмээр зохицуулж байгаа бөгөөд сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр тусгайлсан цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургуулийн орчин дахь дээрэлхэлт болон хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хор хохирлыг арилгах, хариуцлага хүлээлгэх, хүүхэд хамгаалах арга хэмжээний тогтолцоо, зохион байгуулалтын дэд бүтцийг бий болгоод зогсохгүй багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх зэрэг холбогдох субъектүүд, нийгмийн гишүүдэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг системтэйгээр зохион байгуулж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Олон улсын туршлагаас үзэхэд, БНСУ, Филиппин, Австри, Швед, Шинэ Зеланд, Австрали, Япон, Финланд зэрэг орнуудад сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг тусгайлсан хууль, хөтөлбөрийн хүрээнд авч үзэж систем, тогтолцоог бүрдүүлж байгаа бол АНУ, Их британи, Ирланд, Нидерланд, Малави зэрэг орнуудад тусгайлан нэрлэсэн хууль гаргаагүй ч гэлээ сургуулийн орччин дахь дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг холбогдох эрх зүйн актууд, хүний эрх, тэгш байдлын тухай хууль зэрэг өргөн хүрээтэй хууль тогтоомжоор зохицуулж систем, тогтолцоо, арга хэрэгслүүдээ маш сайн төлөвлөн нутагшуулж байгаа нь харагдаж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw