62 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 62 Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал, Шведэд эмч нарын цалин бусад салбарын цалингийн дунджаас 1,65 дахин, АНУ-д 7,2 дахин, Германд 6 дахин өндөр байдаг гэсэн судалгаа байна. Өнөөгийн эмч нарын цалингийн түвшин эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд зарцуулсан хөрөнгө болон цаг хугацаа, тэдний хүлээлт буюу алдагдсан боломж, мэргэжлийн нэр хүндийг өсгөх хэмжээнд хүрээгүй, урамшууллын хөшүүрэг болж чадахгүй байгаа талаар судлаачид олонтоо дүгнэсэн байдаг. Баруун Европын ихэнх орнуудад, тухайлбал, Герман, Бельги, Люксембург, Голланд, Швейцар, Франц зэрэг орнуудад эрүүл мэндийн даатгалын систем өндөр хөгжсөн байдаг учраас урамшуулалт (гонорар) цалингийн системийг хэрэглэдэг бол, төсвийн санхүүжилтийн загварыг ашиглаж байгаа орнуудад энэхүү системийг хэрэглэх боломжгүй бөгөөд зөвхөн амбулторын үйлчилгээний эмч нарт нэмэгдэл олгоход ашигладаг байна. Их Британи, Испани, Ирланд, Итали гэх мэтийн орнуудад нэг хүнд ногдох цалингийн системийг хэрэглэдэг бөгөөд энэ аргыг хэрэглэх үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах зардлын өсөлт хязгаарлагддаг учраас эмч, эмнэлгийн ажилтнууд аль болохоор өвчтөнд үзлэг, эмчилгээ хийхээс зайлсхийж урьдчилан сэргийлэх үзлэг олноор хийхийг илүүд үздэг сөрөг талтай. Энэхүү цалин хөлсний арга нь дараах 2 хэлбэртэй байна. 3) Ерөнхий нормативт суурилсан цалингийн систем (Дани, Нидерланд) 4) Харьяалал бүхий хүн амын нас, хүйст суурилсан нормативт цалингийн систем (Их Британи, Итали) Энэ аргыг хэрэглэх үед цалингийн зардлын өсөлтийн түвшинг тодорхойлох боломжтой учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэмжээ нэмэгдүүлэх хөшүүрэг болж чаддаг гэж үздэг. Гэвч ажил үйлчилгээгээ максимум хэмжээнд үзүүлсэн эмчид энэ нэмэгдэл олгогдохгүй буюу эсхүл маш бага хэмжээтэй олгогддог байна. Дани, Их Британи, Норвеги, Герман зэрэг орнуудад нэгжийн үнэлгээнд суурилсан тогтмол цалингийн систем давамгайлах боловч холимог системтэй. Энэхүү холимог систем нь тэргүүлэх ач холбогдол бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээг идэвхжүүлэх хөшүүрэг болдог байна. Холимог цалин хөлсний системтэй орнуудаас Их Британийн туршлага нэлээд сонирхолтойд тооцогддог. Финланд, Швед, Грек, Португал зэрэг орнуудад амбулторын эмч, ажилтнуудын цалинг тодорхой түвшинд хатуу тогтоох бөгөөд эмч ажилтнууд нэг ёсондоо улсын эмнэлэгт ажиллаж буй хөлсний ажилтнууд юм. Барууны орнуудын туршлагаас үзэхэд, хэрэв амбулторын үйлчилгээ тутамд үнэлгээ тогтоовол нийт үйлчилгээний хэмжээ илтэд өсөх ба энэ нь нэгжийн норматив үнэлгээнд суурилсан систем болон улсын эмнэлгүүдийн үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй өндөр байх боломжтой. Хамгийн сайн туршлагатай, иргэд нь эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг гэж судалгаагаар тогтоогдсон зарим орнуудад, тухайлбал, Нидерланд, Франц, Германд – урамшуулалт цалингийн систем үйлчилдэг. Иргэдийн сэтгэл ханамж муутай Испани гэх мэтийн улс орнууд нэгжийн нормативт суурилсан цалингийн системтэй байна. Олон улсын туршлагаас үзэхэд, эрүүл мэндийн цалингийн универсал хэлбэр хараахан бий болоогүй байгаа бөгөөд дараах хэлбэрүүдийг ашиглаж байна. Үүнд:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw