Судалгааны эмхэтгэл-боть 37

174 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 174 Япон Улс “Дээрэлхэлтээс сэргийлэх тухай хууль”-ийг 2013 онд баталсан ба Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих үндэсний бодлогыг боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг. Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний бодлого нь дараах цогц арга хэмжээнүүдээс бүрдэнэ:  Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үндсэн чиглэл, авах арга хэмжээ;  Дээрэлхэлттэй холбоотой ноцтой нөхцөл байдал үүссэн үед үзүүлэх хариу арга хэмжээ;  Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой онцлог ойлголт. Мөн Кибер аюулгүй байдлын стратеги ба насанд хүрээгүй хүмүүсийн интернэтийн аюулгүй орчныг бүрдүүлэх тухай хуульд олон нийтийн сүлжээгээр хүүхдэд хор хохирол учруулах аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх асуудлыг зохицуулсан байна. Финланд Улс сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт харьцангуй багатай хэдий ч энэ нь анхаарал татсан асуудал хэвээр байна. “Суурь боловсролын тухай хууль”-иар хүүхэд аюулгүй, таатай орчинд сурч боловсрох эрхтэй бөгөөд үүнд боловсрол олгогч эрх бүхий субъект болох сургууль, орон нутгийн захиргаа хяналт тавьж, төлөвлөгөө гарган ажиллахаар зохицуулсан байна. Гэвч дээрэлхэлтийн асуудлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд энэхүү хууль эрх зүйн зохицуулалт нь төдийлөн хангалтгүй бөгөөд сургууль, эцэг, эх, багш, сурагчдын зүгээс дээрэлхэлтийн талаарх мэдлэг, харилцаа, хандлага, түүнд тавих хяналт, авах арга хэмжээний системтэй, тасралтгүй, цогц үйл ажиллагаа чухал гэж үздэг байна. Тиймээс Боловсролын яамнаас 2006 онд үндэсний хэмжээний “Дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр” (KiVa) боловсруулах ажлыг эхлүүлж, 2009 оноос албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн нь эдүгээ Финланд Улсад төдийгүй европын бусад улс орнуудад амжилттай хэрэгжиж байна. Энэ нь сургуулийн орчин дахь ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, баримтлах дүрэм журмыг тогтоох, ёс зүйн зөрчлийг бууруулахад чухал ач холбогдол, үр дүнтэй хөтөлбөр болжээ. Сингапур Улс сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтээс хамгаалах асуудлыг зохицуулсан тусгайлсан хууль байхгүй байна. Дээрэлхэлтээс үүдсэн хор хохирлын төрөл зүйлээс нь хамааран (тухайлбал, бие махбодын болон сэтгэл санааны гэмтэл учруулсан, эд хөрөнгийн хохирол үзүүлсэн зэрэгт) холбогдох хуулиар зохицуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хүүхдийн хүчирхийллийн эсрэг хичээлийг багтаан, улс орон даяар хүүхдийн хүчирхийллийн эсрэг аянуудыг хэрэгжүүлдэг. Тухайлбал, Сингапурын Хүүхдийн Нийгэмлэг (Singapore Children’s Society)-ээс “Дээрэлхэлтээс ангид хөтөлбөр” (Bully-Free programme)-ийг орон даяар хэрэгжүүлдэг ажээ. Түүнчлэн “Хүүхэд хамгаалах Үндэсний Стандарт” (National Standards for Protection of Children)-ыг боловсруулан, холбогдох байгууллагуудын үүрэг оролцоо, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн гүйцэтгэх үүрэг хариуцлагыг тодорхойлсон байна. Боловсролын яамнаас сургуулийн дүрэм боловсруулахад баримтлах гарын авлагыг боловсруулан, сургуулиудад удирдамж болгодог бөгөөд тус гарын авлагад сахилга батын жижиг зөрчлөөс авахуулаад том хэмжээний зөрчлүүдийг жагсаасан байдаг байна. Сургууль бүр энэхүү гарын авлага, удирдамжид тулгуурлан, өөрийн сургуулийн онцлогт нийцүүлэн “Сургуулийн дүрэм”- ийг боловсруулах бөгөөд дүрэмд зөрчил, түүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг багтаасан байна. Хэрэв сурагчийн үйлдсэн зөрчил нь сургуулийн дүрмээс давсан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw