Судалгааны эмхэтгэл-боть 37

41 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 41 Эрүүл мэндийн салбарын ерөнхий үзүүлэлт21 Үзүүлэлт 2018 оны байдлаар Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжтэй байдал Эмнэлгийн ор (1000 хүнд ногдох) 12.4 Их эмч (10000 хүнд) 2.4 Сувилагч, эх баригч (10000 хүнд) 7.3 Эм зүйч (10000 хүнд) 0.73 Шүдний эмч (10000 хүнд) 0.5 Эрүүл мэндийн салбарын зардлын үзүүлэлт ДНБ-д эрүүл мэндийн зардлын эзлэх хувь 7% Улсын төсөвт эрүүл мэндийн зардлын эзлэх хувь 14% Нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал (ам.доллар) 2542 Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт Дундаж наслалт 83.23 Нялхсын эндэгдэл (1000 амьд төрөлтөнд) 3 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлтөнд) 3 Эхийн эндэгдэл (100000 амьд төрөлтөнд) 43 Эрүүл мэндийн даатгал Солонгос улс 1989 онд Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжсэн бөгөөд ашгийн бус олон даатгалын сангаас бүрддэг байсан. 2000 онд эрүүл мэндийн салбарт хийсэн шинэчлэлээр дээрх олон сангуудыг нэгтгэн нэг даатгагч буюу Үндэсний эрүүл мэндийн даатгалын сан болгож өөрчилсөн. Солонгос улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоонд хувийн хэвшил давамгайлан оролцдог бөгөөд Эрүүл мэндийн яам нь бодлого боловсруулагч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Стратеги, сангийн яам нь Үндэсний эрүүл мэндийн даатгалын системд Засгийн газраас татаас олгож, тамхины татварыг тодорхойлох буюу санхүүжилтэд чиглэсэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Эрүүл мэндийн даатгалын бодлогыг Үндэсний эрүүл мэндийн даатгалын байгууллага (NHIS), эрүүл мэндийн даатгалын хяналт, үнэлгээний байгууллага гэсэн хоёр байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Харин орон нутгийн засаг захиргааны нэгжийн зүгээс эрүүл мэндийн салбарт оролцох оролцоо, үүрэг хязгаарлагдмал байдаг. Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд нь ижил тэгш эрхтэйгээр Үндэсний эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулж, даатгалын сангаас санхүүжилт авдаг. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид нь сангийн нөхөн олговрын үйлчилгээ болон эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн багц дахь үйлчилгээнд нэхэмжлэл гаргадаг. Солонгосын эрүүл мэндийн зардлын ихэнх хувийг Үндэсний эрүүл мэндийн даатгалд оруулсан шимтгэл эзэлдэг бөгөөд Засгийн газрын төсвийн хуваарилалтын гүйцэтгэх үүрэг харьцангуй бага байдаг. Үндэсний эрүүл мэндийн даатгал нь бүх нийтийг хамардаг боловч эрүүл мэндийн зардал дахь хувь хүнээс гарах зардлын хувь хэмжээ их байдаг. Энэ нь өндөр техник технологи шаардсан эмчилгээ, үйлчилгээ, даатгуулсан үйлчилгээний багц болон тэтгэмжийн багцад ороогүй үйлчилгээ авах тохиолдолд иргэд өөрсдөө төлбөрөө төлдөг. ЭМД-д хамрагдсан иргэд эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд даатгуулагчийн насны байдлаар хамаарч үзлэг, шинжилгээний нэр төрөл өөр өөр байдаг. Даатгалд хамрагдсан гадаадын иргэдийн хувьд Солонгос иргэний нэгэн адил хөнгөлөлт эдлэх боловч эмнэлэгт үзүүлэх, хэвтэж эмчлүүлэх үед 20-50 хувь, эмийн сангаар 21 https://www.theglobaleconomy.com/South-Korea/Health_spending_per_capita/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw