145 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 145 - Хүний эрхийн байгууллагуудаас хүний эрхийн боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд мониторинг хийх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан баталсан. - Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн 4-р үе шатыг хэрэгжүүлэх төрийн болон төрийн бус байгууллагуудын эвсэл буюу “HRE-2020 санаачилга” олон улсын байгууллага байгуулагдаж хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байна.152 Хүний эрхийн үндэсний байгууллагууд дээрх хөтөлбөр, тунхаглалыг хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээх бөгөөд энэ үүрэг хариуцлагынхаа хүрээнд төрийн болон хувийн, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Судалгаанд авагдсан орнуудаас, Их Британийн үндэсний хэмжээний хүний эрхийн байгууллагууд болох Тэгш эрх ба хүний эрхийн комисс, Шотландын хүний эрхийн комисс, Умард Ирландын хүний эрхийн комисс, БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комисс, Австралийн Хүний эрхийн үндэсний комисс, Хүний эрхийн боловсролын үндэсний хороо, Хүний эрхийн боловсролын зөвлөл зэрэг байгууллагууд хүний эрхийг хамгаалах, түүнийг сурталчлах үндсэн үүргийг хэрэгжүүлэх бөгөөд хүний эрхийн боловсролыг олон нийтэд олгох, хувь хүний эрхийг хамгаалах, хүний эрх хамгаалагдаж буй эсэхэд хяналт тавих зэрэг үүргийг хэрэгжүүлж, төрийн байгууллагуудаас хүний эрхийг дээдэлсэн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг байна. Хүний эрхийн байгууллагууд нь хүний эрхийн боловсролыг бүх нийтэд олгох зорилтын хүрээнд хүний эрхийн боловсролын агуулгыг ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгах, сургагч багш нарыг бэлтгэх, төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг олгох хөтөлбөрт сургалт явуулах, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбараар дамжуулан хүний эрхийн боловсролыг сурталчлах зэрэг ажлуудыг нийтлэг (Австрали, Их Британи, БНСУ) байдлаар зохион байгуулдаг байна. Хүний эрхийн боловсрол олгох хэлбэр нь албан болон албан бус боловсрол, албан бус насан туршийн боловсролын хэлбэртэй байх бөгөөд аргын хувьд сургалтын, мэдээллийн, нөлөөллийн, чиглүүлэх зэрэг олон талт аргуудыг ашигладаг байна. Албан боловсролыг Засгийн газраас хэрэгжүүлж, Хүний эрхийн комисс нь түүнд хөндлөнгийн хяналт тавьдаг байна. (Австрали) Хүний эрхийн боловсрол олгох хөтөлбөрийн агуулгын хувьд, тухайн улсын хүний эрхийн хөгжлийн түвшин, улс төрийн орчин, үндэсний онцлог, соёлын ялгаатай байдал, эрх зүйн тогтолцоо зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан ижил, эсхүл нэгдсэн стандарт агуулгатай байх боломжгүй хэдий ч ерөнхийдөө хүний суурь үнэт зүйлсийг төлөвшүүлэх, хүний эрхийг хамгаалах стратегид тулгуурласан байх ёстой. Түүнчлэн хүний эрхийн боловсролын агуулгад тэгш боломж, үл ялгаварлах асуудлуудыг зайлшгүй тусгасан байх ёстой гэж үздэг153 байна. 152 http://www.hre2020.org/node/46 153 http://www.mn-nhrc.org/files/setguul_2005_03.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw