Судалгааны эмхэтгэл-боть 37

180 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 180 хүмүүсийг хэлмэгдүүлэхийг хориглож, сургууль дүрэм, журмыг мөрдөөгүй тохиолдолд хохирлыг барагдуулах эрхтэй. Түүнчлэн кибер дээрэлхэлттэй холбоотой асуудлыг онцгойлон хууль тогтоомжоор зохицуулж буй улс орнууд ч байна. Тухайлбал, Филиппинд Дээрэлхэлтийн эсрэг акт (Anti-Bullying Act)-д кибер дээрэлхэлтийн талаар тусгайлан зохицуулсан. АНУ-ын Калифорниа муж 2011 онд гар утас болон бусад интернэтийн үйлчилгээг ашиглан нийгмийн сүлжээний сайтууд дээр дээрэлхэх талаарх биллийг баталсан. Энэ нь сургуулиудад кибер дээрэлхэлтийг зогсоох боломжийг олгож байна. Австралид 2015 онд кибер хүчирхийлэлтэй тэмцэх Хүүхдийн онлайн аюулгүй байдлыг сайжруулах акт (Enhancing Online Safety for Children Act)-ыг баталсан бөгөөд энэхүү хуулиар гомдол гаргах системийг бий болгож, нийгмийн сүлжээнээс аюултай мэдээллийг устгах зэрэг хүчин чармайлтыг удирдан чиглүүлэх зорилготой Хүүхдийн цахим аюулгүй байдлын комиссарыг байгуулсан. Шинэ Зеландад 2015 онд Хор хөнөөлтэй дижитал харилцааны акт (Harmful Digital Communications Act)-ыг баталсан бөгөөд энэ нь хор хөнөөлтэй харилцаа холбоог таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогчид үзүүлэх нөлөөллийг бууруулах, гомдлыг хурдан шийдвэрлэх, онлайн материалыг устгах системийг ий болгох зорилготой. 2. Ерөнхий хууль тогтоомжоор гэдэг нь зарим улс оронд тусгайлсан хууль тогтоомж байдаггүй ч сургуулийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг, хүний эрх, тэгш байдлын тухай хууль зэрэг өргөн хүрээтэй холбогдох хуулиар зохицуулж байна. Тухайлбал, Их Британид 2006 оны Боловсрол ба хяналт шалгалтын акт, 2010 оны сургуулийн бие даасан сургуулийн стандарт журам, 2010 оны Тэгш байдлын акт, 1989 оны Хүүхдийн акт, 1997 оны Хүчирхийллийн акт, 1988 оны Ёс бус харилцааны акт (Malicious Communications Act), 2003 оны Харилцаа холбооны акт болон 1986 оны Нийтийн хэв журмын актуудаар зохицуулдаг. Эдгээр актуудын дагуу сургуулиуд дээрэлхэлтийн эсрэг үр дүнтэй стратеги хэрэгжүүлэх, сурагчдыг дээрэлхэлтээс хамгаалах үүрэг хүлээдэг. Ирландад Тэгш байдлын акт, Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлын акт, Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй байдал болон халамжийн акт, Боловсрол (нийгмийн халамж)-ын акт, Боловсролын актын дагуу хүүхэд, өсвөр үеийнхнийг дээрэлхэлтээс хамгаалдаг. АНУ-ын хувьд холбооны түвшинд дээрэлхэлтийн эсрэг хууль байхгүй ч Америкийн сургуулиудыг сайжруулах акт (The Improving America Schools Act), Аюулгүй, мансууруулах бодисгүй сургууль болон олон нийтийн акт (Safe And Drug-Free Schools And Communities Act)-аар ерөнхийд нь зохицуулдаг бөгөөд сургуулийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хамгаалах зорилгоор муж бүр хууль тогтоомж болон боловсролын дүрмийг батлан хэрэгжүүлдэг. Хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртсөн хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудал ч чухал юм. Үр дүнтэй, хүртээмжтэй, нууцыг хадгалсан, нас, хүйсийн мэдрэмжтэй мэдээлэх механизм, тэднийг цаашид эрсдэлд оруулахгүй арга хэмжээ авах зэрэг нь хохирогч болон түүний хажууд байгаа хүмүүсийн хувьд маш чухал байдаг. Мэдээллийн механизм нь хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан эх сурвалж болохоос гадна зөвлөгөө, тусламж шаардлагатай хүмүүст чиглүүлэх хүүхэд хамгааллын үндэсний тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг байх ёстой. Тухайлбал, тусламжийн утас, чат өрөө болон “аз жаргал, уйтгар гунигийн хайрцаг”, багш зэргээс гадна охидын клуб зэрэг бэлгийн хүчирхийллийн талаар санаа зовниж, мэдээлэх аюулгүй газар болгон ашиглаж байна. Эдгээр механизм нь бүх хүүхэд, өсвөр насныханд хүртээмжтэй байх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw