Судалгааны эмхэтгэл-боть 37

46 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 46 Ковид-19 цар тахлын эсрэг төсөвлөсөн төсөв: Ковид-19 цар тахал өвчний эсрэг хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх сан (КОВИД-19 Response and Recovery Fund) байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд КОВИД-19 цар тахал өвчний улмаас доройтсон эдийн засгийг сэргээх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад санд хуримтлагдсан хөрөнгийг зарцуулж байна. 2021 онд КОВИД-19 цар тахлын эсрэг хүн амаа үнэгүй вакцинжуулах хөтөлбөрт 1.5 тэрбум ам долларыг Ковид-19 сангаас хуваарилсан. Энэ нь нийт иргэдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцины 2 тунд хамруулахад зориулж буй төсөв юм. Ковид-19 санд 5.1 тэрбум ам долларыг цар тахлын дэгдэлт дахин гарсан тохиолдолд хариу арга хэмжээ авах болон эдийн засгийн шаардлагатай сэргээн босголтын ажилд зориулан байршуулаад байна.29 Эрүүл мэндийн даатгал Улсын эрүүл мэндийн даатгал: Бүх байнгын оршин суугчид улсын санхүүжилттэй эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Даатгалын санхүүжилтийн дийлэнх хэсэг нь татварын орлогоос бүрддэг байна. Гэвч байнгын бус оршин суугчдын хувьд улсын эмнэлгээр үйлчлүүлсэн ч эмчилгээний төлбөрийг өвчтөн өөрөө төлөх үүрэгтэй. Харин тухайн өвчтөн өөрөө буруугүйн улмаас осолд өртсөн бол даатгалын нөхөн олговорт хамрагдана. Нийт эрүүл мэндийн зардлын 80 орчим хувийг улсын төсвөөс санхүүжүүлж байна. Хувийн эрүүл мэндийн даатгал: Хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ашгийн бус болон ашгийн төлөө янз бүрийн байгууллага, компаниуд санал болгодог бөгөөд нийт эрүүл мэндийн зардлын 5%-ийг хувийн даатгалаас бүрдүүлж байна. Эмчилгээний зардлыг хуваах, хувийн эмнэлэгт мэс засал хийлгэх, хувийн эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авах болон яаралтай бус эмчилгээ, үйлчилгээнд хурдан шуурхай хамрагдахад хувийн даатгалыг түлхүү ашиглаж байна. Нийт хүн амын ойролцоогоор 1/3 хувь нь хувийн даатгалд хамрагдаж байгаа бөгөөд ихэвчлэн хувь хүмүүс даатгуулдаг байна. Төлбөр хуваах болон хувь хүнээс гарч буй зардал. Төлбөр хуваах болон хувь хүн, айл өрхөөс шууд төлөгдөж байгаа зардал нь 2014 оны байдлаар эрүүл мэндийн нийт зардлын 13 орчим хувийг эзэлсэн байна. Эмнэлгийн санхүүжилт Шинэ Зеланд Улсад улсын болон хувийн эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Улсын эмнэлгүүд дийлэнх хувийг эзэлдэг байна. Улсын эмнэлгүүд Дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан улсын төсвөөс санхүүжигдэнэ. Санхүүжилтэд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг багтаасан байдаг. 2.5.ЯПОН УЛС Япон Улсын эрүүл мэндийн тогтолцоо Бевериджийн загвартай. 2020 оны байдлаар улсын төсвөөс эрүүл мэндийн санхүүжилтийн 84%-ийг санхүүжүүлдэг. Санхүүжилтийн30 42%-ийг татварын орлого, 42%-ийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс, 16%-ийг өвчтөний үйлчилгээний төлбөрөөс бүрдүүлдэг байна. Эрүүл мэндийн салбарт ДНБ-ний 11%-ийг зарцуулдаг. Тодруулбал, жилд нэг хүнд ногдох эмнэлгийн үйлчилгээний дундаж зардал нь 4,267 ам.доллар байна. Япон Улсын дундаж наслалт 84,21 байгаа нь хүн амын хөгшрөлт эрүүл мэндийн зардлын өсөлтөд нөлөөлж байна. 29 https://www.treasury.govt.nz/sites/default/files/2021-05/b21-at-a-glance.pdf 30 https://www.commonwealthfund.org/international-health-policy-center/countries/japan

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw