Судалгааны эмхэтгэл-боть 37

80 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 80  Засгийн газрын 2015 онд баталсан “Төсвийн байгууллага болон төсвөөс санхүүждэг аж ахуйн нэгжүүдийн ажилтны хөдөлмөрийн хөлсний тогтолцооны тухай” 1193 тоот тогтоол.  Хөдөлмөрийн тухай хууль  Төрийн өмчийн тухай хууль  Засгийн газрын 1999 оны 1930 тоот тогтоол (Хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөл шаардсан ажил мэргэжлийн жагсаалт)  2021 онд байгуулагдсан 2020-2022 онд мөрдөгдөх Эрүүл мэндийн яам, ЭМС-ын ҮЭ, Үндэсний эрүүл мэндийн танхимын хамтарсан нэмэлт хэлцэл.  2020 онд гарсан Эрүүл мэндийн сайдын тушаал (Эрүүл мэндийн салбар дахь төрийн байгууллагуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсийг тооцох тухай)  Байгууллагын хамтын гэрээ  Ажил олгогчоос тогтоосон бусад эрх зүйн акт ЭМС-ын цалинг тогтоохдоо тус салбарын мэргэжилтнүүдийг 3 бүлэгт ангилах бөгөөд ангилал бүр нь 4 зэрэгтэй. 1. Нэгдүгээр ангилал буюу В2 – Энэ ангилалд үндсэн орон тооны мэргэжилтэн болох дээд боловсролын мэргэшсэн мэргэжилтэн буюу мэргэшсэн их эмч нар хамрагдана. Дотроо “дээд зэрэглэл”, “I зэрэглэл”, “II зэрэглэл ” болон “зэрэглэлгүй” гэсэн 4 зэрэгт хуваагдана. 2. Хоёрдугаар ангилал буюу В3 – Энэ ангилалд үндсэн орон тооны мэргэжилтэн болох дээд боловсролын дунд түвшний мэргэшсэн мэргэжилтэн буюу ердийн эмч болон мэргэшилтнүүд хамрагдана. Дотроо “дээд зэрэглэл”, “I зэрэглэл”, “II зэрэглэл ” болон “зэрэглэлгүй” гэсэн 4 зэрэгт хуваагдана. 3. Гуравдугаар ангилал буюу В4 – Энэ ангилалд үндсэн орон тооны дунд түвшний эрүүл мэндийн ажилчид (сувилагч г.м) хамрагдана. Дотроо “дээд зэрэглэл”, “I зэрэглэл”, “II зэрэглэл ” болон “зэрэглэлгүй” гэсэн 4 зэрэгт хуваагдана. ЭМС-ын цалин хөлс нь ажилтны мэргэжлийн түвшин, ур чадвар, ажилласан жил, хийсэн ажлын үр дүн, сахилга бат, албан тушаал зэргээс хамааран тогтоогддог. Цалингийн хэмжээ нь тухайн мэргэжлийн цалингийн доод хэмжээнээс багагүй байх ба энэ цалингийн доод хэмжээг БНКазУ-ын муж бүр харилцан адилгүй хэмжээгээр тогтоодог. Аж ахуйн тооцоонд шилжсэн ЭМС-ын байгууллагууд нь Засгийн газраас тогтоосон цалингийн хэмжээг мөрдөлгүйгээр өөрсдөө бие дааж цалин хөлс, урамшууллаа тогтоох боломжтой. ЭМС-ын цалин хөлсний бүтэц, бүрэлдэхүүн Казахстан Улсын ЭМС-ын эмч мэргэжилтнүүдийн цалингийн дундаж хэмжээ нь мэргэжлээсээ шалтгаалан 101,0 –117,0 мянган тенге байна. Харин сувилагч нарын цалингийн хэмжээ нь 76,3 мянган тенге болж байна. Засгийн газын шийдвэрээр 2021 оны 7-р сараас эхлэн ЭМС-ын ажилтнуудын цалинг нэмэх шийдвэр гаргасан бөгөөд ингэснээр эмч нарын цалин 131,2 – 152,0 мянган тенге, сувилагч нарын цалин 99,3 мянган тенге болохоор байна. Эмч нараас мэс заслын эмч нар хамгийн өндөр цалинтай буюу дунджаар 200,0 – 446,0 мянган тенге байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw