117 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 117 судлаачийн тухай хууль140 (Certified Psychologist Law)-ийн төслийг сурталчлах гурван байгууллагыг байгуулсан. Үүнээс гадна 2008 оноос хойш мэргэшсэн сэтгэл судлалын тестийг боловсруулж байна. Сэтгэл судлалын нийгэмлэгүүдийн холбоо нь үйл ажиллагааныхаа дотоод зохицуулалтыг хороодод хувиарласан бөгөөд дараах хороод байна. Ерөнхий хэргийн хороо Санхүүгийн хороо Мэргэшлийн хороо Олон Улсын хороо Олон нийттэй харилцах хороо Нийтийн төлөвлөлтийн хороо Ёс зүйн хороо. Уг холбооны ерөнхийлөгчөөр Японы Сэтгэл судлалын холбооны ерөнхийлөгч Такаюки Сакагами нь хоёр жилийн хугацаагаар сонгогдон ажиллаж байгаа ба холбооны хороодын дарга нар болон Удирдах зөвлөл нь мэргэшлийн 56141 гишүүнчлэл бүхий байгууллагатай хамтран ажиллаж байна. Тухайлбал: 1. Үйлдвэр ба Байгууллагын сэтгэл судлалын нийгэмлэг; 2. Японы EMDR Нийгэмлэг; (Ege Movement Desensitization and Reprocessing) 3. Японы Зургийн сэтгэл судлалын нийгэмлэг; (Learning Disabilities) 4. Японы LD нийгэмлэг; 5. Японы Хэрэглээний Боловсролын Сэтгэл Судлалын Нийгэмлэг; 6. Японы Хэрэглээний Сэтгэл Судлалын Нийгэм; 7. Японы Зөвлөх Нийгэмлэг гэх мэт. Японы Сэтгэл судлалын холбоо, Сэтгэл судлалын нийгэмлэгүүдийн холбоо нь мэргэшсэн сэтгэл судлаачдыг дэмжих, тэднийг хөгжүүлэх, олон улстай холбох, дадлага туршлагыг нэмэх тал дээр хангалттай ажилласаар ирсэн. Мэргэшсэн судлаачийг дүрэм журмын дагуу хууль зүйн үндэслэлээр сонгон шалгаруулах, бүртгэл гэрчилгээг бүртгэж нийтэд мэдээлэх нь тус холбоодын ажил үүргийн чиглэлд байна. Гэхдээ мэргэшсэн сэтгэл судлаачийн шалгалтыг өгөх сэтгэл судлаач нь, тус холбоодын гишүүн байх шаардлагагүй байдаг байна. 4.3. Бүгд Найрамдах Намиби Улс Бүгд Найрамдах Намиби Улс (Republic of Namibia) нь 1884-1915 онд Холбооны бүгд найрамдах Герман Улсын, 1915-1989 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах Улсын колончлолд байсан бөгөөд 1990 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тусгаар тогтносон байна. Тус улсад сэтгэл судлалын шинжлэх ухаан хожуу үүсэж хөгжиж байгаа бөгөөд сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжлийн түвшин доогуурт жагсдаг байна. Намибийн Их Сургууль142 (University of Namibia-UNAM) нь сэтгэл судлалын бакалавр, магистр, докторын зэргийн сургалт явуулдаг цорын ганц байгууллага юм. 140 https://hourei.net/law/427AC0000000068 141 https://jupa.jp/category2/ 142 University of Namibia. https://www.unam.edu.na/search?search=psychology
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw