Судалгааны эмхэтгэл-боть 37

121 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 121 5-р зүйл. Сэтгэл судлалын мэргэжлийн зохицуулах зөвлөлийн дарга, гишүүд Удирдах зөвлөлийн дарга болон гишүүд томилогдсон бүрэн эрхийнхээ хугацаанд дараах шаардлагыг хангасан байна. - Филиппин улсын иргэн, байнгын оршин суугч байх; - Гучин таван нас хүрсэн байх; - Өндөр ёс зүйтэй байх; - Филиппиний их сургууль болон бусад сургуульд сэтгэл судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Дээд боловсролын комиссоос хүлээн зөвшөөрөгдсөн байх; - Албан ёсны зөвшөөрөгдсөн байгууллага, клиник төвд сэтгэл судлалын чиглэлээр дор хаяж 10 жил ажилласан, эсхүл сэтгэл судлалын чиглэлээр багадаа 5 жил багшилсан туршлагатай байх; - Сэтгэл судлалын хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй, лицензтэй сэтгэл судлаач байх; - Сэтгэл судлалын их дээд сургууль, коллеж бусад байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, шууд болон шууд бусаар санхүүгийн ашиг сонирхолгүй байх; - Ёс суртахууны аливаа гэмт хэрэгт холбогдоогүй байх. 6-р зүйл. Бүрэн эрхийн хугацаа Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаатай томилох ба улируулан 1 удаа дахин 3 жилийн хугацаагаар сунгаж болно. Шалгуур хангасан гишүүд тангараг өргөж баталгаажуулна. 7-р зүйл. Эрх, үүрэг - энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх, шаардлагатай дүрэм, журам, тогтоол, удирдамжийг шалгах, шинэчлэл, түгээн дэлгэрүүлэх; - Филиппин дэх сэтгэл судлаачдын бүртгэл, лиценз, практикт хяналт тавих; - энэхүү хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тангараг өргөх; - сэтгэл судлаачийн бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх; - Зөвлөлийн албан ёсны тамга тэмдгийг батлах; - Филиппин дэх сэтгэл судлал, психометрийн практикт нөлөөлж буй нөхцөл байдалд хяналт тавьж, мэргэжлийн ёс зүй, техникийн стандартыг сайжруулах, хадгалахад хууль ёсны зохистой арга хэмжээг авах; - байгууллага, холбоо болон сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүмүүс нь бүртгэлийн гэрчилгээ, хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй сэтгэл судлаач мөн эсэх, магадлан итгэмжлэлтэй эсэхийг шалгах, хяналт тавих; - Сэтгэл зүйч, сэтгэл судлаачийн мэргэжлийн тасралтгүй боловсролын талаарх удирдамжийг боловсруулж хэрэгжүүлэх; - Сэтгэл судлалын сургалт хөтөлбөрийг санал болгодог боловсролын байгууллагуудтай тогтоосон бодлого, стандарт, сургалтын хөтөлбөрийн дагуу хамтран ажиллах; - Тусгай зөвшөөрлийн шалгалтын хөтөлбөрийг дээд боловсролын комисстой зөвлөлдсөний үндсэн дээр бэлтгэх, батлах, гаргах, өөрчлөлт оруулах; - Хууль ёсны дагуу шилжүүлсэн эсхүл энэ хуулийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн бусад чиг үүргийг гүйцэтгэх.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw